Залуу хойч үе зууны бүтээн байгуулалтыг босголцож байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Залуу хойч үе зууны бүтээн байгуулалтыг босголцож байна гэв

Залуу хойч үе зууны бүтээн байгуулалтыг босголцож байна гэв

“Төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол залуучууд хийж байгаа нь бахархал юм” гэж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар гавьяатуудын холбоо ТББ-ын ахмад төмөр замчид өнөөдөр /2020.10.02/ хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.  Хэвлэлийн бага хуралд бөгөөд  Хөдөлмөрийн баатар Я.Шараа, Хөдөлмөрийн баатар Б Бумцэнд, Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр,  Ю.Идэрчулуун нар оролцлоо.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад төмөр замчин  С.Зэвсэг  “АНУ  1670-1800 он хүртэлх хугацаанд  Атлантын далайгаас Номхон далай хүртэл анхны төмөр замыг барьж байсан.  Монгол Улсын хувьд өмнө нь төмөр замаа өөрсдийн гараар барина гэдэг их хол, хөндий сонсогддог байлаа. Орос ах нарын буянд  л төмөр замаа барьж байсан тэр эрин үе дуусч,  өнөөдөр манай залуу хойч үе энэ зууны том бүтээн байгуулалт болох төмөр замыг өөрсдийн гараар, илүү хямд төсөв санхүүгээр барьж байгаа нь үнэхээр бахармаар. Гашуунсухайтаас- Зүүнбаян хүртэлх  648 км төмөр  баригдсанаар 4000-5000 гаруй ажлын байр бий болж,  50-60 гаруй сумыг санхүүгийн хямралаас гаргаж байгаа гэсэн судалгаа ч гарсан байна” гэлээ.

  Б.ӨЛЗИЙНАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж