Р.Левандовскигийн баярыг Месси, Роналдогийн учраа чимлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Р.Левандовскигийн баярыг Месси, Роналдогийн учраа чимлээ

Р.Левандовскигийн баярыг Месси, Роналдогийн учраа чимлээ

УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн шатны сугалаа өчигдөр /2020.10.01/ Швейцарь улсын Женев хотод зохион байгуулагдлаа. Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалаанаас гадна өнгөрсөн улирлын Европын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулсан юм.

2019-2020 оны Европын байрлал бүрийн шилдэг хөлбөмбөгчид:

  • Шилдэг хаалгач – Байерн Мюнхен багийн Мануэль Нойер
  • Шилдэг хамгаалагч – Байерн Мюнхен багийн Жошуа Киммих
  • Шилдэг хагас хамгаалагч – Манчестер Сити багийн Кевин де Брюйне
  • Шилдэг довтлогч – Байерн Мюнхен багийн Роберт Левандовски
  • Шилдэг дасгалжуулагч – Байерн Мюнхен багийн ахлах дасгалжуулагч Ханс Флик
  • Европын 2019-2020 оны шилдэг хөлбөмбөгчин – Байерн Мюнхен багийн Роберт Левандовски

Өнгөрсөн улирал дэндүү ганган байж, багийнхаа хамтаар бүхий л цомуудад түрүүлсэн Польш довтлогч Роберт Левандовски Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо. Угтаа Баллон д’Ор энэ жил цуцлагдаагүй байсан бол Роберт Левандовски дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодрох байлаа.

Европын шилдэг болсон Роберт Левандовски "Месси болон Роналдогийн эрин үед энэ шагналыг хүртээд энэ тайзан дээр зогсч байгаа нь гайхалтай. Тэд одоо ч дээд түвшинд тоглож байна. Та бүхэндээ мөн Польшийнхоо ард түмэнд баярлалаа. Би үргэлж шилдэг нь байхын тулд хичээнэ. Өнгөрсөн улиралд баг маань дийлдэшгүй байлаа. Ирэх улиралд баг болгон биднийг ялахыг хүснэ. Бид үүнд бэлтгэлтэй байх ёстой. " хэмээжээ.

Роберт Левандовскигийн шагналын баярыг Роналдо, Мессигийн учраа чимлээ. Тодруулбал, УЕФА Аваргуудын лигийн G хэсгийг Италийн Ювентус толгойлж, Испанийн Барселона баг тэдний араас нэг хэсэгт орлоо. Роналдо, Месси гэсэн гайхалтай ривал дахин хоёр удаа учраа таарахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж