БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ | News.MN

БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ

БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ

БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ
Investigation into a dog meat market. Credit: Lady Freethinker

Сүүлд хийсэн нууц ажиллагааны үр дүнд хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохойг торонд хорьж байсныг БНСУ-ын цагдаа нар илрүүлжээ. Өнгөрсөн зун амьтны эрхийн төлөө Lady Freethinker компани БНСУ-д үлдсэн хамгийн сүүлийн нохойн мах бэлтгэдэг нядалгааны газар гэгдэх Намянжү хотын Нагүон нядалгааны газрыг нотлох баримт буюу дүрс бичлэгээр илчилсэн юм. Цагдаа нарын мэдээлснээр дээрх байгууллага нохой үржүүлгийн газар гэдэг нэрэн доор нууцаар мах бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Хэргийн газарт цагдаа нарыг очиход 200 гаруй нохдыг гурав, дөрвөөр нь салган төмөр торнуудад хорьсон байжээ. Мөрдөн байцаах нууц ажиллагааг зуны хамгийн халуун гурван өдрөөр нохойн махны дуудлага худалдаа болж байх үеэр эхлүүлсэн аж. Зуны хамгийн халуун гурван өдөрт нохойн мах хамгийн их зарагддаг гэнэ. Учир нь нутгийн иргэд нохойн махыг сэрүүцүүлэх үйлчилгээтэй хэмээн итгэдэг юм.

“Өнөө цагт БНСУ-д тийм том хэмжээний нохойн махны худалдаа болж байгаа гэж бодоход итгэмээргүй. Нохдыг анхнаас нь махны зориулалтаар тэжээж, харгис, хэрцгий нөхцөлд амьдруулан эцэст нь нядалж зарж байна. ихэнх солонгосчууд нохойн мах иддэггүй ч ийм асуудал байсаар байгааг дуусгахыг БНСУ-ын засгийн газарт уриалж байна” хэмээн Lady Freethinker компанийн үүсгэн байгуулагч Нина Жакал ярьжээ.

Investigation into a dog meat market.
Credit: Lady Freethinker

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 202.131.225.197

Iхэнх солонгосчууд нохойн мах иддэггүй ch geh shig hahahahahahaha nohoin mah budaa kimchinii huuhduud

Avatar

зочин 2020-10-02 66.181.161.39

Гах түй …. Самсунг аа бяц гишгэж хаяад Соната хэлсэн үнээр нь зарнаа … пяска …Дахиж кимчи амандаа ойртуулахгүйэээ …

Avatar

Зочин 2020-10-02 202.126.90.120

1 жилд 1 сая нохой иддэг оркууд шд.

Avatar

иргзн 2020-10-02 202.179.24.134

манайхан ч гэсэн Тарвага идэж Гөрөөсний халуун цус уухаа болих хэрэгтэй ш дээ

Avatar

ok 2020-10-02 103.57.92.235

нэг юм ярихааараа л дандаа монголчууддаа доош хийж байх юм, тэгээд яасан тарвага айл болгонд тэжээгээд байна уу монголчууд, орц болгондоо тарвага, гөрөөс айлууд тэжээгээд байна уу, тэртээ тэргүй гөрөөс тарвага чинь монголын хээр талаар хүн амьтан байхгүй газар амьдардаг юм, хэзээ ч монголчууд муур нохойны төрлийн амьтан бол барьж идэхгүй шдээ, энэ чинь бидний ялгаа байгаа махсалаа махсалаа гэхэд арай ч ийм дээрээ тулж доошоо орохгүй шүү монголчууд

Avatar

Зочин 2020-10-02 59.153.115.184

Нохой идвэл нохой шиг шаалцдаг болдог гэсэн.

Avatar

Зочин 2020-10-02 106.154.134.43

duuschaad naaldaash

Avatar

Зочин 2020-10-02 202.126.89.200

Өөрсдийг нь нядлаад нохойд өг

Avatar

Зочин 2020-10-02 103.229.120.169

Kimchiigee ideech. Nohoi bol hunii nuhur shuu dee. Gajiguudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж