БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ

БНСУ: Хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохой торонд хорьж байжээ
Investigation into a dog meat market. Credit: Lady Freethinker

Сүүлд хийсэн нууц ажиллагааны үр дүнд хүнсэнд хэрэглэхээр 200 гаруй нохойг торонд хорьж байсныг БНСУ-ын цагдаа нар илрүүлжээ. Өнгөрсөн зун амьтны эрхийн төлөө Lady Freethinker компани БНСУ-д үлдсэн хамгийн сүүлийн нохойн мах бэлтгэдэг нядалгааны газар гэгдэх Намянжү хотын Нагүон нядалгааны газрыг нотлох баримт буюу дүрс бичлэгээр илчилсэн юм. Цагдаа нарын мэдээлснээр дээрх байгууллага нохой үржүүлгийн газар гэдэг нэрэн доор нууцаар мах бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Хэргийн газарт цагдаа нарыг очиход 200 гаруй нохдыг гурав, дөрвөөр нь салган төмөр торнуудад хорьсон байжээ. Мөрдөн байцаах нууц ажиллагааг зуны хамгийн халуун гурван өдрөөр нохойн махны дуудлага худалдаа болж байх үеэр эхлүүлсэн аж. Зуны хамгийн халуун гурван өдөрт нохойн мах хамгийн их зарагддаг гэнэ. Учир нь нутгийн иргэд нохойн махыг сэрүүцүүлэх үйлчилгээтэй хэмээн итгэдэг юм.

“Өнөө цагт БНСУ-д тийм том хэмжээний нохойн махны худалдаа болж байгаа гэж бодоход итгэмээргүй. Нохдыг анхнаас нь махны зориулалтаар тэжээж, харгис, хэрцгий нөхцөлд амьдруулан эцэст нь нядалж зарж байна. ихэнх солонгосчууд нохойн мах иддэггүй ч ийм асуудал байсаар байгааг дуусгахыг БНСУ-ын засгийн газарт уриалж байна” хэмээн Lady Freethinker компанийн үүсгэн байгуулагч Нина Жакал ярьжээ.

Investigation into a dog meat market.
Credit: Lady Freethinker

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж