Чөлөөт бөхийн холбоо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн холбоо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Монголын чөлөөт бөхийн холбооноос ахмадын баярын өдөрт зориулж үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин О.Энхтайван, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Л.Ням, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, улсын арслан Ж.Хайдав, ОУХМ Б.Санжаа, Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Мөнх-Очир, Ц.Лхаажав, Ш.Рагчаа, Ж.Мягмаржав, Ж.Бор, Ж.Дамдинсүрэн, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, олон улсын шүүгч Ц.Чойнхор, Р.Нэргүй тэргүүтэй 30 гаруй ахмадууд уригдан оролцлоо. МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны гадаад харилцааны ажилтан П.Буянжаргал нар ахмадуудаа хүндэтгэл үзүүлж байлцсан юм
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж