Телевизийн хөтлөгч бүсгүйг танхайн хэргээр баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Телевизийн хөтлөгч бүсгүйг танхайн хэргээр баривчилжээ

Телевизийн хөтлөгч бүсгүйг танхайн хэргээр баривчилжээ

АНУ-ын телевизийн “WIS-TV” сувгийн хөтлөгч, өдгөө 25 настай Ками Реслерийг бусдын биед гэмтэл учруулж танхайрсан хэргээр баривчилжээ. Тэрбээр 32 настай залуутай улс төрийн сэдвээр маргалдаж, улмаар толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, гэмтэл учруулсан байна.

Хэвлэлд мэдээлснээр, энэ хэрэг Өмнөд Дакота мужийн Су-Фолс хотын гудамжинд болсон бөгөөд хөтлөгч бүсгүй тухайн үед хэсэг нөхдийн хамт амарч байжээ. Хөтлөгч бүсгүй  залуугийн нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, толгойд нь гэмтэл учруулсныхаа дараа орхин явсан байна. Хохирогч залуу эмнэлгийн байгууллагад хандаж, яаралтай тусламж авчээ.

Телевизийн “WIS-TV” сувгаас Реслер бүсгүйг 2019 оноос баривчлагдах хүртлээ тогтвортой ажилласан гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь Австралийн хөтлөгч, 45 настай Райан Филаныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт буруутган шалгаж байжээ. Цагдаагийнхан мөрдөн шалгалтын явцад түүний гэм буруугүйг тогтоосон байна. Хөтлөгч залуу цагдаад шалгагдсан цаг хугацааны талаар хэлэхдээ "Миний амьдралын хамгийн аймшигтай, хүнд хэцүү үе байсан” гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж