Ослын улмаас түргэний эмч толгой, мөрөндөө гэмтэл авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Ослын улмаас түргэний эмч толгой, мөрөндөө гэмтэл авчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Их тойруугийн гудамжинд өнөөдөр /2020.10.02/ 07.00 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Тоёото Акуа маркийн автомашин  эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас түргэн тусламжийн машинд сууж явсан эмч 46 настай эрэгтэй Д толгой болон мөрөндөө  гэмтэл авсан бол Тоёото Акуа маркийн автомашины жолооч 40 настай эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа аж. Ослын үеэр  жолооч эмэгтэй таван настай хүүгийн хамт явж байжээ.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Тайлбар: Гэрэл зургийг сошиалаас ашиглав

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж