НЭМЭЛТ:
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелания нарын шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвар авчээ. "АНУ-ын тэргүүн хатагтай бид хоёрын өчигдөр орой өгсөн шинжилгээний хариу эерэг гарлаа. Бид хамтдаа тусгаарлагдаж, нэн даруй эмчилгээг эхлүүлсэн. Бид хамтдаа үүнийг даван туулж чадна" хэмээн Трамп хэдхэн минутын өмнө жиргэжээ.
Ийнхүү АНУ-д коронавирусийн халдвараар 7 сая 494 мянга 671 хүн халдвар авсны нэг нь Дональд Трамп өөрөө боллоо. Цар тахлын улмаас АНУ-д 212 мянга 660 хүн нас барж, 4 сая 700 мянга гаруй хүн эдгэрсэн үзүүлэлттэй байна.
эх сурвалж: CNN
ТРАМП ЭХНЭРИЙНХЭЭ ХАМТ КАРАНТИНД ОРОВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр эхнэр Меланиягийн хамт тусгаарлалтад оржээ. Трампын ойрын туслах Хөүп Хикс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон аж. Трамп болон Мелания нарын шинжилгээний хариу гарах хүртэл халдвар тараахаас сэрэмжлэн карантилах арга хэмжээний журмыг сахисан нь энэ.
“Хөүп Хикс ямар ч амралтгүй шаргуу ажилласан. Гэвч тэрбээр коронавирусийн халдвараар оношлогдсон. Аймшигтай! Тэргүүн хатагтай бид хоёр шинжилгээний хариугаа хүлээж байна. Энэ хооронд бид карантинд байна” хэмээн Дональд Трамп мэдэгджээ.
Дональд Трамп өнөөдөр Вашингтон хот дахь өөрийн зочид буудалдаа болох хандивын арга хэмжээнд оролцож, сонгуулийн сурталчилгааны ажлаар Флорида муж улсын Сэнфорд хот руу зорчих төлөвлөгөөтэй байжээ.
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж буй Жо Байдентай анхны мэтгэлцээнээ хийхээр Клийвлэнд рүү очихдоо Хөүп Хикстэй хамт явсан байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ