АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална | News.MN

АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална

АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална

АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална

АНУ-ын иргэдийн талаас илүү хувь нь коронавирусийн вакцин тариулах бодолгүй байгааг хэд хэдэн санал асуулгын дүн харуулж буй. Тэгвэл сүүлийн үед хэвлэгдсэн шинэ тайланд вакциныг албан хүчээр бүх хүнд тарьж магадгүй талаар дурьджээ. Өчигдөр/2020.10.01/ New England сэтгүүлд нийтлэгдсэн тайланд коронавирусийн эсрэг вакцинаас болгоомжлох ард иргэдийн айдсыг хэрхэн дарж, бүх нийтийг вакцинжуулах төлөвлөгөөг тайлбарласан байна.

Тухайлбал, эхний ээлжинд вакциныг албан хүчээр нийтэд тарихын өмнө сайн дурынханд тарих гэнэ. Гэхдээ сайн дурынхнаас бусад хүмүүс энэ хугацаанд бодлоо өөрчлөхгүй бол вакциныг бүх нийтэд албан хүчээр тарих бөгөөд татгалзсан хүмүүст шийтгэл оноох аж.

Вакцин бэлэн болохоосоо өмнө зургаан шалгуурыг давах ёстой. Бүх шалгуурыг давсан вакциныг холбооны удирдлагуудын зөвшөөрлөөр эхлээд тодорхой бүлгүүдэд албан шахалтаар хийх юм. Үүнд өндөр настнууд, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн тодорхой хүндрэлтэй зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүс, шорон, дотуур байр зэрэгт олноороо цугларч амьдардаг хүмүүсийг хамгийн түрүүнд вакцинжуулах гэнэ. Мөн түүний дараа үүрэг гүйцэтгэж буй цэргийн бие бүрэлдэхүүнүүдийг боломжтой болмогц аль болох түргэн вакцинжуулах аж.

Тайланд бичсэнээр вакцин заавал тариулах тухай хууль батлахын оронд вакцинд хамрагдаагүй хүнийг шийтгэх дүрэм хэрэгжүүлэхийг санал болгосон байна. Тухайлбал, вакцин хийлгээгүй хүнийг ажлаас нь түр чөлөөлөх, гэрийн хорионд оруулах зэрэг шийтгэл үр дүнтэй хэмээн үзжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 202.126.90.39

Хүчирхэг Амёрик гүрнийг 1970; 80;90-энд оны газар газрын 9 шидийн цагаач Оркууд очиж сулруулж байгаа талаар Японууд хэлэлцэж байна лээ.
Муу хүмүүсэээ гэж….

Avatar

Зочин 2020-10-02 207.183.244.30

Yaana ve, manai zahiral yaag tegej shaardah baih gej btal harin ulsaas maani tegej tulgah ni uu, uyn balai uym bee

Avatar

Зочин 2020-10-02 192.82.68.140

Нөгөө амты хаалт ч хэрэглэх хэрэггүй гээд байсан улс одоо бүүр алингаа алдаад вакцинаас аврал эрэхдээ тулав уу??!!

Avatar

Зочин 2020-10-02 202.55.191.130

Tрам гэдэг нөхөр л дарангуйлалыг тогтоож байна шүү дээ. Энэ Трампыг дээ

Avatar

иргэн 2020-10-02 202.179.24.134

яг энэ шүү дээ, өнөө Хүний Эрхийг дээдэлдэг Ардчилсан Улс энэ тэр гээд байсан хаана байна БНАСАУ Хятал улсуудыг Дарангуйлагч Хүний Эрхийг зөрчдөг гэж ямагт шүүмжилж байсан АНУ чинь харин Өөрсөд өө жинхэнэ Дарангуйлагч Улс орон байна ш дээ Тэгээд ч Ардчилсан засаглал Ардчилсан нийгэм хаа ч байдаггүй гэжҮнэн шүү дээ

Avatar

Зочин 2020-10-02 202.126.89.219

Дарангуйлал айсуй. Манайд ч ингэнэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж