АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална

АНУ: Вакцин тариулахгүй бол ажлаас нь хална

АНУ-ын иргэдийн талаас илүү хувь нь коронавирусийн вакцин тариулах бодолгүй байгааг хэд хэдэн санал асуулгын дүн харуулж буй. Тэгвэл сүүлийн үед хэвлэгдсэн шинэ тайланд вакциныг албан хүчээр бүх хүнд тарьж магадгүй талаар дурьджээ. Өчигдөр/2020.10.01/ New England сэтгүүлд нийтлэгдсэн тайланд коронавирусийн эсрэг вакцинаас болгоомжлох ард иргэдийн айдсыг хэрхэн дарж, бүх нийтийг вакцинжуулах төлөвлөгөөг тайлбарласан байна.

Тухайлбал, эхний ээлжинд вакциныг албан хүчээр нийтэд тарихын өмнө сайн дурынханд тарих гэнэ. Гэхдээ сайн дурынхнаас бусад хүмүүс энэ хугацаанд бодлоо өөрчлөхгүй бол вакциныг бүх нийтэд албан хүчээр тарих бөгөөд татгалзсан хүмүүст шийтгэл оноох аж.

Вакцин бэлэн болохоосоо өмнө зургаан шалгуурыг давах ёстой. Бүх шалгуурыг давсан вакциныг холбооны удирдлагуудын зөвшөөрлөөр эхлээд тодорхой бүлгүүдэд албан шахалтаар хийх юм. Үүнд өндөр настнууд, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн тодорхой хүндрэлтэй зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүс, шорон, дотуур байр зэрэгт олноороо цугларч амьдардаг хүмүүсийг хамгийн түрүүнд вакцинжуулах гэнэ. Мөн түүний дараа үүрэг гүйцэтгэж буй цэргийн бие бүрэлдэхүүнүүдийг боломжтой болмогц аль болох түргэн вакцинжуулах аж.

Тайланд бичсэнээр вакцин заавал тариулах тухай хууль батлахын оронд вакцинд хамрагдаагүй хүнийг шийтгэх дүрэм хэрэгжүүлэхийг санал болгосон байна. Тухайлбал, вакцин хийлгээгүй хүнийг ажлаас нь түр чөлөөлөх, гэрийн хорионд оруулах зэрэг шийтгэл үр дүнтэй хэмээн үзжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж