СЕХ: Нэр дэвшигч 1.5 метрийн зай барьж, сурталчилгаагаа хийнэ | News.MN

СЕХ: Нэр дэвшигч 1.5 метрийн зай барьж, сурталчилгаагаа хийнэ

СЕХ: Нэр дэвшигч 1.5 метрийн зай барьж, сурталчилгаагаа хийнэ

СЕХ: Нэр дэвшигч 1.5 метрийн зай барьж, сурталчилгаагаа хийнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч/ИХТ/-ийг сонгох сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болохтой холбогдуулж, бэлтгэл хэрхэн хангаж буй талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.10.02/ мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад зарцуулах нийт зардал 16.5 тэрбум төгрөг бол Covid-19 цар тахлаас сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтэд 483 сая төгрөг зарцуулна.

Нэр дэвшигч сонгогчидтойгоо хийх уулзалтдаа 1.5 метрийн зай барина, гар барихгүй, тэврэлдэхгүй, амны хаалт зүүнэ. Сонгогч мөн амны хаалттай байна.

Орон нутгийн сонгуульд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо нь өнгөрсөн сонгуулиудад Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сан, Зориг сан, Монголын хараагүйчүүдийн холбоо, Сонсголгүй иргэдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагатай хамтран ажилласан бөгөөд орон нутгийн сонгуулиар ч хамтарч байна. Тухайлбал, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн Азийн сантай хамтран орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан хөтөлбөр хэрэгжүүлж буй аж.  УИХ-ын сонгуулиар “Надад нэг санал байна” компанит ажлыг өрнүүлсэн бол орон нутгийн сонгуулиар “Мину хата” компанит ажлыг сошиал медиагаар өрнүүлж байна.

Сонгогчдын боловсрол төв  орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд залуучуудад сонгогчийн боловсрол олгох залуусыг бэлтгэсэн.  Мөн 1800-2800 лавлах утас ажиллуулж байгаа. Уг лавлах утаснаас орон нутгийн сонгууль гэж юу болох, саналаа хэрхэн тэмдэглэх ёстой,  сонгогчийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, санал өгөх байрныхаа хаягийг мэдэхгүй бол тодорхой мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн байна. Иймээс дээрх лавлах утас руу хандахад бүх мэдээллийг авна гэдгийг тодотголоо.

Монголын хараагүйчүүдийн холбооны тэргүүн н.Гэрэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхөд их асуудалтай байдаг. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэн саналаа өгөхөд нууцлалыг нь яаж хангах вэ, нэр дэвшигчийн талаарх мэдээллийг хэрхэн хүргэх боломжтой вэ гэдэг дээр хамтарч ажилласнаар баррелиар нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийг авах, саналаа өгөх боломжоор хангасан нь оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

Сонсголгүй иргэдийн сонгуульд оролцох оролцоог нэмэгдүүлэхийн тулд дохионы орчуулгатай мэдээллийг хүргэдэг  болсон байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгогч 2020-10-02 139.5.219.166

УИХ ын согуулийг маш сайн зохион байгуулсан,Танай хамт олонд амжилт хүсье

Avatar

Зочин 2020-10-02 202.55.188.35

h*****d uliad bai daa, ta nar UIH-n songuuliin uyeer gar bariad tevreldeed unseldeed ungeldeed baisan biz dee, odoo yu hutsaj ulina ve

Avatar

zochin 2020-10-02 122.201.23.158

Нэрийн хуудсаа өөрийн биеээрээ тараагаад байгаа нь зөрчил юм бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж