АНУ-ын нэрт дуучин, реппер Ники Минаж жилийн өмнө хөгжмийн карьераа дуусгаж, гэр бүлдээ анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн. Өдгөө 37 настай Ники Минаж анхны хүүхдээ төрүүлж, ээж болжээ. Тэрбээр Лос-Анжелес хотын эмнэлэгт лхагва гаригт амаржсан аж. Одоогоор хүүхдийн хүйс болон нэрийг зарлаагүй байна. Ники Минаж өнгөрсөн долдугаар сард хөл хүнд гэдгээ Твиттер зургаа оруулан мэдэгдсэн юм.
Түүний нөхөр Кеннет Петти 42 настай бөгөөд тэд 2019 онд гэрлэжээ.
Ники Минажийн жинхэнэ нэр Оника Таня Мараж юм. Тэрбээр Pink Friday /2010/, Pink Friday: Roman Reloaded /2012/, Pink Print /2014/, Queen /2018/ гэсэн дөрвөн цомог гаргасан. 2010 онд бие даасан анхны “Pink Friday” цомог нь эрэлт ихтэй байсан ба нийтдээ 1,035 сая хувь борлогджээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ