Вайоминг муж АНУ дахь анчдыг нутагт нь ирж, чадлынхаа хэрээр олон зэрлэг ямаа агнахыг урьжээ. Мужийн Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдарч буй 100 орчим уулын ямааг мужийн болон холбооны удирдлагууд бэлчээр доройтуулж, нутгийн аргалийн тоо толгой цөөрөх шалтгаан хэмээн үзсэн байна.
Мэргэжилтнүүд дээрх асуудалтай олон жил тэмцэж байгаа гэнэ. Жишээлбэл, 2018 онд мэргэн буудагч нар нисдэг тэрэгнээс буудаж зэрлэг ямааны тоо толгойг хянах төлөвлөгөө боловсруулж, удалгүй нисдэг тэрэг хөлөглөсөн анчид ажлын эхний өдрөө 38 ямаа агнасан байна. гэвч мужийн захирагчийн гомдол мэдүүлсний дагуу дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зогсоосон байна.
Харин одоо мужийн удирдлагууд АНУ-ын анчдыг ирж, үлдсэн зэрлэг ямаануудыг агнахыг урьж байгаа аж.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ