Буяны үйлчилгээ нэгдсэн стандарттай боллоо | News.MN

Буяны үйлчилгээ нэгдсэн стандарттай боллоо

Буяны үйлчилгээ нэгдсэн стандарттай боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу өнөөдөр оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий  Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841 : 2020 стандартын сургалтыг хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оноос хойш өнөөг хүртэл оршуулгын үйлчилгээний салбарт тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхээр олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа ажлуудын нэг нь өнөөдрийн танилцуулж байгаа стандарт бөгөөд уг стандарт нь эрх зүйн баримт бичгийг гол суурь болох юм.

Энэхүү стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлах асуудлуудад тавих шаардлага хэм хэмжээг тогтоож өгснөөс гадна оршуулгатай холбоотой асуудлын  юуг нь төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтын хэм хэмжээг тодорхойлж өгсөн. Сүүлийн үед зөвшөөрөөөгүй газарт оршуулга хийх, иргэдэд чанаргүй оршуулгын үйлчилгээ үзүүлэх байдал ихэссэн. Энэ нь үйлчилгээний стандарт байхгүй байсантай холбоотой юм.

Иймээс оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор оршуулгын салбарт тулгамдаад байгаа эмх замбараагүй, чанаргүй оршуулгын үйл ажиллагааг зогсоох зэрэг олон асуудлуудыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хэм хэмжээг тогтоох, хяналт тавих гол суурь баримт бичигтэй болж байна.

  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 202.9.46.75

Буяны газруудын зул өргөдөг байрны таазны өндрийг 4м ээр тогтоож өгөх хэрэгтэй, мөн УБ буяны гачууртын чандарлах газрын нойлын асуудал, хүлээлгийн танхимын асуудлуудыг шийдвэрлүүлж өгөөч, олон хүн давхцсан үед үдэн өгч байгаа хүмүүст хүндрэлтэй байна.

Avatar

mgl 2020-10-02 202.179.11.230

Tulburt ni hyanalt tavimaar yum. Uul ni ursulduunii ur dund une ni buurah yostoi bolovch Mongol esregeeree.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж