Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний мэс засал амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний мэс засал амжилттай боллоо

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний мэс засал амжилттай боллоо

Монгол Улсад анх удаа нэвтрүүлж буй судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс засал амжилттай болжээ. Эмч нар уг эмчилгээний аргаар 63 настай настай иргэний амь насыг аварсан байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн хяналтад байсан иргэн хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор эмчлүүлж байсан аж. Хэрэв өвчтөний биеийн байдал хүндэрвэл цүлхэн хагарч цус алдах хүндрэл үүсэх, улмаар амь насаа алдах аюултай тул ийнхүү мэс заслын аргаар өвчин хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чаджээ. Мэс заслыг  өнгөрсөн сарын 30-нд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг өөрсдөө бие даан гүйцэтгэсэн байна.

“Стент графт” буюу судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэх чухал ач холбогдолтой дэвшилтэт технологи аж. Энэхүү эмчилгээний арга олон улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа юм байна. Уг технологийг манай улс  эрүүл мэндийн салбарт зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж