Үлэг гүрвэлийн олдворуудаа буцааж авна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үлэг гүрвэлийн олдворуудаа буцааж авна

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн олдворуудаа буцааж авна

Гадаад хэргийн яамнаас ээлжит “Мэдээллийн цаг” уулзалтыг өнөөдөр зохион байгуулав. Уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-14 ний өдрүүдэд  ХБНГУ-д болсон Аюулгүй байдлын асуудлаар Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцсоныг онцоллоо. Бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцож, терроризм, дүрвэгсдийн асуудал, Ойрхи дорнод, Сирид үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Сири улсад үүссэн галыг зогсоох, дүрвэгсдийн асуудлыг анхааралтай ажиглах байр сууринаас Монгол Улс хандаж буйг тус яамнаас мэдэгдлээ.

Мөн Америкийн нэгдсэн улсын Нью Йорк мужид 2014 онд хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг эргүүлэн авахаар болжээ.  Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны хоёрдугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурсан байна. Дээрх олдворуудыг Америкийн тал гэрээний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 05 нд Нью Йорк хотноо Монгол Улсад албан ёсоор хүлээлгэх өгөх юм.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-16 202.179.18.194

Нэг таалагддаггүй зүйл бол АНУ Европ дэлхийг өөрийнх гээд бодчихсон юм шиг аашилдаг явдал. Хүний нутагт гэртээ байгаа аятай. Янз бүрийн орнуудаас үнэт олдвор хайж олоод эх орондоо аваачаад зоочихдог. Ингэсээр бүр бүх юм тэднийх мэт сэтгэгдэл бий болгосон. Магадгүй, нутгаасаа олсон гэж худлаа ярьдаг ч байж мэднэ. АНУ-д хамгийн их динозаврын яс олдсон юм шиг сайтуудад бичсэн байна лээ. Худлаа байхаа. Нэг л гөлгөр сонсогдоод байгаа юм.

ОЮУТОЛГОЙГ ЯАХУУ? 2016-02-16 202.21.106.166

ӨӨРСДИЙГ ӨӨРСДИЙНХ НЬ ЮМААР ХУДАЛДАЖ АВНАА ГЭЖ ЭНЭ ШҮҮ ДЭ. USA ТИЙМ Л ШУДАРГА ЮМ БОЛ ЭРХ БАРИГЧИДЫГ НЬ ХАХУУЛДАЖ АВИЛГАДАЖ БАЙГААД МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛСАН ОЮУТОЛГОЙГ МААНЬ ЭРГҮҮЛЭЭД ӨГЧИХ.

Зочин 2016-02-16 103.26.193.80

Өөрсдөө хөл ургаад гараад явчихсан яснууд юм байх даа, гаргасан эзнийг нь олж олны өмнө гэсгээхгүй бол Төрд хэн итгэх юм бэ

Zochin 2016-02-16 43.242.243.133

Baahan yas irj mongol orniig bayajuulah ni de

Зочин 2016-02-16 103.26.193.80

Яааааг үнэн

Палентлогийн хүрээлэнгийхэн 2016-02-16 150.129.140.192

Палентлогийн хүрээлэнгийхэн мэднэ дээ

Нууц юм нэг л өдөр ил болно доо 2016-02-16 150.129.140.192

Гадаадад ийм олон тоогоор түүх соёлын олдвор хулгайгаар хил давж гарсан байхад хэн ч хариуцлага хүлээхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ бол маш том авлигын сүлжээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.ШУА-ийн Архилогийн хүрээлэнгийн хүмүүс үгээ хэлэхгүй байна.Тэд үүнийг маш сайн мэдэж байх ёстой.Монголын талаас хэн гэдэг хүмүүс гадны хэн хэнтэй хамтраад үлэг гүрвэлийн яс ухаад аваад байсныг тэд мэдэхгүй байна гэж үгүй. Гаалийнхан, хилийн цэргийнхэн гээд манай төрийн албан хаагчид ч холбогдож таарна.Манай хуулийхан өдийг хүртэл таг дуугүй. Манай эрэн сурвалжлах сэтгүүлчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс ч таг дууггүй. Гэхдээ нэг л өдөр энэ хэргийн эзэд, түүний дотор өдийг хүртэл дуугүй байлгаж чадаад байгаа том эрх мэдэлтэн хэн байсан нь илрэнэ дээ.ХУД-ийн иргэн Ш.Раднаа