Сэрэмжлүүлэг: Самар түүхээр яваад амиа алджээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Самар түүхээр яваад амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Самар түүхээр яваад амиа алджээ

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай байхыг цаг агаарын Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тодруулбал, есдүгээр сарын 30-нд орсон цасан шуурганы улмаас хөдөө орон нутагт 18 малчин сураггүй алга болсноос арван малчныг эсэн мэнд олсон. Тэгвэл үлдсэн найман малчдаас долоог нь  өчигдөр /2020.10.01/ олжээ. Тухайлбал,

  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын  малчин 41 настай эрэгтэй С, 40 настай эрэгтэй О нар  есдүгээр сарын 30-ны өдрийн  14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд тэднийг өчигдөр малчин Б-ийн гэрээс эсэн мэнд олжээ.
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат малчин 35 настай эрэгтэй Несдүгээр сарын 30-ны өдөр 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин 44 настай эрэгтэй  Т, 44 настай эрэгтэй Ц, 42 настай эмэгтэй Днар өдрийн 12:00 цагт малдаа гараад сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өчигдөр  06:07 цагт иргэн Ц-г сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т Цагаан толгой  гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Үлдсэн хоёр иргэн өчигдөр өөрсдөө эсэн мэнд гэртээ харьжээ.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 50 настай эрэгтэй А15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд өчигдөр малчин О-ийн гэрээс олсон
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн Уст гэдэг газар 34 настай эрэгтэй Д, 27 настай эрэгтэй С нар өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байх явцад өчигдөр 12:00 цагт гэртээ эсэн мэнд ирцгээжээ.

САМАР ТҮҮХЭЭР ЯВААД АМИА АЛДЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны Богдхан уулын Төр хурхын аманд самар түүж явсан 37 настай эрэгтэй П, 44 настай эрэгтэй М нар өчигдөр /2020.10.01/ төөрчээ.Тэдний дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учраас Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдаар хүч нэмэгдүүлэн хайжээ. Улмаар 18:13 цагт Богдхан уулын Төр хурхын амны баруун энгэрээс 44 настай эрэгтэй М-ийг эсэн мэнд олсон бол 37 настай эрэгтэй П-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Их хэмжээний нойтон цас орж Дархан чиглэлийн авто замаар хэвийн зорчих нөхцөл хязгаарлагдаад байна.Үүнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өчигдөх 20.00 цагаас эхлэн  өнөөдөр /2020.10.02/ 12:00 цаг хүртэл үргэлжлүүлэн хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсэн билээ.  

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 103.26.194.56

Үйлийн үр.

Avatar

Зочин 2020-10-02 202.21.108.229

Бодвол найзууд ч юм уу, хамаатан садны хүнтэйгээ л самарт явсан байх даа. Тэгээд нэг нь өнгөрчихдөг. Ямар хэцүү байгаа бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж