58 дахь удаагийн хөгжмийн “Грэмми” шагнал гардуулах ёслол Монголын цагаар өнөө өглөөний 09.00 цагт Лос-Анжелос хотын Staples Center-т амжилттай болж өндөрлөлөө. Нийт 83 нэр бүхий номинациудын эздийг тодорхойлсон энэ удаагийн Грэмми наадмыг Монгол HD телевиз шууд дамжуулсан бөгөөд, хэрэв үзэгч та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол өнөө орой 22.00 цагаас дахин давталтыг нь үзэх боломжтой юм. Ингээд анхаарал татсан хэд хэдэн шагналын эздийг та бүхэнд хүргэж байна.
Шилдэг реп цомог: "To Pimp A Butterfly" – Кендрик Ламар
Шилдэг каунтри цомог: "Traveller" – Крис Стейплтон
Оны шилдэг дуу: "Thinking Out Loud"- Эд Ширан
Шилдэг залуу уран бүтээлч: Мэган Трэйнор
Шилдэг цомог: “1989”- Тэйлор Свифт
Шилдэг дуу бичлэг: "Uptown Funk" – Марк Ронсон болон Бруно Марсын хамт
Шилдэг dance хөгжмийн дуу бичлэг: "Where Are Ü Now" – Скриллекс, Дипло, болон Жастин Биебер
Шилдэг поп үзүүлбэр: "Uptown Funk" – Марк Ронсон болон Бруно Марсын хамт
Шилдэг шинэ цомог: "Beauty Behind the Madness"- Weeknd
Шилдэг альтернатив цомог: "Sound & Color"- Алабама Шейкс
Шилдэг рок үзүүлбэр: "Don't Wanna Fight"- Алабама Шейкс
Шилдэг рок цомог: “Drones”- Muse
Шилдэг R&B үзүүлбэр: “Earned It (Fifty Shades Of Grey)” – Weeknd
Г.СҮМБЭЭ