Д.Лүндээжанцан Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзлаа | News.MN

Д.Лүндээжанцан Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

Д.Лүндээжанцан Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон хөтөлбөрийн ажилтнуудтай өнөөдөр (2020.10.01) уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд цаашдын төлөвлөгөө болон ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр явуулж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагдсан бөгөөд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүнийг нөөцийг хөгжүүлэхэд анхааран ажилласаар ирсэн байна.

Тус байгууллагаас Засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд  төрийн санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах, эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага өндрийг дурдаад цаашид гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн Японы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, ЖАЙКА-гийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийхэд зуучлан холбох боломжтой гэдгийг дурдаж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан мэдээлэл солилцох боломжтой гэдгээ илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 192.82.72.221

Ардчилал Япон чөлөөт зах зээл гээд орлилдоод бсан шдээ 😡 мунхаг сармагчингууд заавал гай зовлонг биеэрээ эдэлж хохирч бж л ойлгох юм даа

Avatar

NO JICA 2020-10-02 202.131.245.69

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа японы компаниуд хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг. Жайка хүртэл тендерт шалгарч орж ирсэн японы компанидаа хяналт тавьдаггүй. Тэд нар нь бүр даварч жуулчны визтэй орж ирээд ямар ч татвар төлөлгүй сард 10.000 долларын цалин аваад тайлан гэж нэг хөгийн юм бичээд л яваад өгдөг. Дээрээс нь атаархуу хөгийн Монголчуудын занг ашиглаж б**с долоогч, пялдага гаруудад арай илүү цалин өгч, шударга, зоригтой, өөдөөс нь үг хэлсэн нөхдийг шууд ажлаас нь халж дураараа дургид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж