Аюулгүйн зөвлөл Туркийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөл Туркийн асуудлыг хэлэлцэнэ

 

ОХУ-ын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр /II.16/ Туркийн арми курдийн зэвсэгт дайчдын эсрэг Сирид их буугаар галлаж буй асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Туркийн асуудлыг Йемен дэх хүмүүнлэгийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэний дараа өглөөний хурлаар хаалттай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Турк нь курдын ардын хамгаалах ангийн /YPG/ зэвсэгт дайчдыг Туркийн хилээс 8 км зайтай орших Сирийн баруун хойд хэсгийн Аазаз хотод хяналтаа тогтоохын эсрэг гурав дахь өдрөө их буугаар галлаж байгаа аж. Курдын ардын хамгаалах ангийн зэвсэгт дайчдыг Оросын дэмжлэгтэйгээр Сирийн хил дагуу 100 км бүсэд хяналтаа тогтоохоор эрмэлзэж байна хэмээн Турк санаа зовниж байгаа аж.

 

Сирийн зөрчил хямралын асуудалд олон улс мухардалд орсон үед Туркийн оролцоо нь ОХУ болон НАТО-гийн зөрчлийг хурцатгаж магадгүй байна. Турк өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын байлдааны онгоцыг Сирийн хил дээр буудаж сөнөөсөн нь хоёр орны харилцааг сүйтгэж, зөрчил үүсгэсэн юм. ОХУ нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг цохилт байна. Оросын хөндлөнгийн оролцоо нь Сирийн таван жил үргэлжилсэн иргэний дайны нөхцөл байдлыг өөрчилсөн билээ. Сирийн зөрчлийг энхийн хэлэлцээгээр шийдвэрлэх зорилготой уулзалт энэ хоёрдугаар сарын эхээр Женевт эхэлмэгцээ цуцлагдсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж