Ньюс хөтөч: E-Mongolia-гийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: E-Mongolia-гийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: E-Mongolia-гийн талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цаг

  • УИХ-ын чуулганы хуралдаантай.
  • “Blue Sky” зочид буудалд “Ногоон технологи-2020” өдөрлөг болно.
  • БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагууд Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө.

10.00 цаг

  • Засгийн гзарын XI байранд Сонгуулийн ерөнхий хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, залуучуудын "УБ паспорт", "Мину хота", "Өглөө" кампанит ажлын зохион байгуулагчид орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлнэ.
  • НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулна.

10.30 цаг

  •  “Пума Империал” зочид буудалд “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг болно.

11.00 цаг

  • Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээллийг хүргэнэ.
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд ахмад төмөр замчид Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлнэ.
  • Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн байранд тус сургуулийн амт олон “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэх төсвөө "Ид шидийн орон"-д хандивлах талаар мэдээлнэ.
  • “Raffles International Institute”-ийн байранд Монгол ээж гэр сургалт ТББ-аас гэртээ хүүхдээ хардаг ээж нарт англи хэлний сургалтын 18 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

11.30 цаг

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, үүрэн операторын компанийн төлөөллүүд оролцоно. Байршил: Төрийн ордны Их танхимын 2 давхарт.

11.40 цаг

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн цогцолборын шинэ барилгын газраас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтай танилцана.

12.40 цаг

  • Монголын уран зургийн галерейд Ардчилсан хувьсгалын мэдээллийг Ройтерс агентлагаар дамжуулан дэлхий нийтэд мэдээлж байсан сэтгүүлч Иръяа Халашийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цаг

  •  Хууль зүйн үндэсний хүрээлэнд Нээлттэй Нийгэм Форум, Монголын хуульчдын холбооноос “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайланг танилцуулна.

17.30 цаг

  • ГХЯ-нд Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан дурсгалын зоосны нээлт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж