Хүссэн хувцсаа өмсөөд, хотын гудамжаар ТАЙВАН алхах эрх охидод бий | News.MN

Хүссэн хувцсаа өмсөөд, хотын гудамжаар ТАЙВАН алхах эрх охидод бий

Хүссэн хувцсаа өмсөөд, хотын гудамжаар ТАЙВАН алхах эрх охидод бий

Хүссэн хувцсаа өмсөөд, хотын гудамжаар ТАЙВАН алхах эрх охидод бий

-Энэ урд зогсч байгаа богино банзалтай  охиныг хар даа,  

-Харин ч нүд хужирлаад аятайхан юм биш үү гэж  дунд эргэм насны  хоёр эрэгтэй  ярилцахыг сонсоод эгдүүцэл төрөв. Охин руу тэд өлөн нүдээр шүлэнгэтэн ширтэх нь бүр ч аймшигтай. Саяхандаа 2-3 хоногийн өмнө цахим хуудаснаа “Атобусанд явсан дүүгийн минь ард энэ эрэгтэй албаар очиж наалдаад, хөл гарыг нь оролдоод байсан гэнэ. Олон хүнтэй шахцалдаад явсан учраас хүмүүс мэдээгүй бололтой. Дүү минь маш их айсан шокийн байдалтай гэртээ орж ирлээ. Бид ямар нийгэмд амьдраад байна. Ер нь монголд хүний эрх гэж байна уу ” гэх пост тэр эрийн зурагтай хамт тархсан. Харин сэтгэгдэл хэсэгт “Дүү чинь юу өмссөн байсан юм” гэсэн сэтгэгдлүүд ар, араасаа хөвөрнө.

Зарим нь “Охид, бүсгүйчүүд яаж хувцаслахаа хэн нэгнээр заалгах ёсгүй. Энэ бол тэдний эрх. Түүнд нь хэн ч халдах эрхгүй. Бэлгийн дарамтны  хохирогчид хувцаснаасаа болж халдлагад өртлөө гэдэг буруу хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Гаж донтнууд хаана ч байх магадлалтай учраас  охид, эмэгтэйчүүд биеэ хамгаалж, битүү хувцас өмсөх хэрэгтэй” гэж байв.

Өөр нэгэн хохирогч эмэгтэй мөн л цахим хуудсандаа “Хүссэн хувцсаа, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахад таксины жолооч утасны дугаар асуугаад салахгүй, зарим нь бүр буулгахгүй гэнэ, автобусанд бол бүр суултгүй, хаа нэгтээгээс гар гарч ирээстэй, замын хажуугаар өнгөрөх жолооч нар машиндаа суулгах гэж үзнэ, яасан хэцүү юм бэ. Надтай яаж харьцсан яг түүгээр нь хариу үйлдэл үзүүлэхэд өөдөөс элдвээр хэлж доромжлох юм” хэмээн нэг бүсгүй  ихэд бухимдангуй бичжээ. 

Охид, бүсгүйчүүд автобус, гудамж, олон нийтийн газар явахдаа өдөрт багадаа 1-2 удаа бэлгийн дарамтад өртдөг аж. Эрэгтэйчүүд санаатай, санамсаргүй байдлаар охидын биед хүрнэ. Араас түлхэнэ, гөлөрч харна, дээрээс доош ширтэнэ, нууцаар зураг авахаас гадна зөрөх үедээ биед нь хамаагүй хүрдэг. Хамгийн аймшигтай нь иргэд ийм үйлдлийг харсан ч тоодоггүй, эсвэл охидыг буруутгасан маягтай хардаг.

Гэхдээ  охид, эмэгтэйчүүд ямар ч хувцас өмссөн бай хэн нэгэнд элдвээр хэлүүлэх шалтгаан биш. Хувцас буруугүй, хувцсыг өмссөн эмэгтэй ч буруугүй. Харин энэ нийгэм өөрөө буруутай. Яагаад  охид, эмэгтэйчүүдийг ингэж зүй бусаар хэлж, илүү харж, билүү долооно вэ. Хэн нэгэнд элдвээрээ хэлүүлэлгүй хүссэн хувцсаа өмсөөд хотын гудамжаар алхах эрх эмэгтэй хүн бүрт бий. Яг л эрчүүдтэй адил. Харин энэ эрхээ эдлэхэд нь эрчүүд, эмэгтэйчүүд, гудамжинд алхах хүн бүрийн сэтгэл, хандлага хэрэгтэй. 

Иргэд  үүнийг зогсоох хүнлэг чанар, ёс суртахуунтай болсон цагт л нийгэм өөрчлөгдөж, охид эмэгтэйчүүд хүссэн хувцсаа өмсөх эрхээ эдлэх нь. Охид, эмэгтэйчүүдийн эрх  ийн байж боломгүй бүдүүлгээр зөрчигдсөн харгис нийгэмд амьдарч байгаа нь аюулын харанга биш гэж үү.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 122.201.24.179

Пин гээд баяжих гэдсэнд халтай

Avatar

Зочин 2020-10-02 192.82.72.83

эмэгтэйчүүдийн холбооний ерөнхийлөгч гээд мөөгөн толгоытой авгай бдг юуч хийхгүй пмаа

Avatar

Зочин 2020-10-02 43.228.129.119

Боловсорч төлөвшөөгүй хүн харцаа ч захирч чадахгүй, мөн хүн ширтээд байх нь нөгөө хүндээ тухгүй байна, бүдүүлэг гэж ойлгодоггүй, ер нь адгуус шинж чанар давамгайлсан, донтой юмнууд байгаа. Тийм тийм энэ сэтгэгдэлийг уншиж байгаа эр хүн чамайг хэлж байна, харц хөдөлгөөнөө хянаж эмэгтэй хүн бүрийг өөрийн ээж, охин шиг хандаж хайрлаж бай, тэд ч гэсэн аавын ээжийн охин, магадгүй ид өсвөр нас, төлөвших нас, буруу зөвийг ойлгох гэж хичээж яваа таны дүүтэй адилхан бяцхан зүрхүүд байна

Avatar

Зочин 2020-10-02 202.126.89.62

Эрчүүдийг бүгдийг нь нүдийг нь сохолчих.Тэгээд хүүхнүүд нь дуртай юмаа өмсөөд хөтлөөд явна биз

Avatar

zochin 2020-10-02 202.126.89.65

Hun buhen gaj bishee Hudlaa ni aziinhnii bolon gadnii soyol moyol geed l neg ih biend ni hurch bolohgui geed l kk kk tegeed yabgan yabaad bai ter abtobusandaa b** suutsgaa alh alh tegeed bas mongol erchuudiig bugdiig ni gaj donton gej surtachilhaa bol setguulchid mini

Avatar

zochin 2020-10-02 202.126.89.65

odoo tiim bolchihson yum uu hashaa yum be bur huuchinaasaa dor boloo yu goe hubtsastai yabah saihan shuudeeesbel bur solongos kino uzseer bgaad hudlaa jujigleed bnaa ug ni manai mongol zasuul tegj muuhai bolob boloogui dee

Avatar

chihshig 2020-10-02 202.9.46.143

nasand hursen er hun buriig huchirhiilegch meteer surtaldahaa bolih heregtei. nemeed baitlaa buur baga nasnii eregtei huuhduudiig huryel gutaaj ehehne,

Avatar

Зочин 2020-10-02 202.21.107.67

Зарим нь хүнийг алмайртал анхаарлыг нь татаж явах сонирхолтой байдаг юм болов уу л гэж боддог ш дээ. Хэн алмайртлаа хүн харна тэр бас энергээ алдана ш дээ. Бусдыг алмайруулж бусдыг өөр дээрээ анхааруулж байгаа бүхэн энерги цуглуулалт ш дээ. Харин бусдын биед зөвшөөрөлгүй таашааж хүрэх дарамт үзүүлэх бол гаж явдал шүү.

Avatar

ender nastan 2020-10-02 139.5.219.9

Khaan, Khezee, Yund yvj bgaagaa bodoj, tuundee tohiruulan huvtsasla. Gudamj, olon niitiin gazar, maygaar huvtsaslan yvah yum bol, humuus tanyg tegj l oilgono. Khaan yugaa emsej yvahaa tohiruulj surval, iim asuudal garahgui.

Avatar

zochin 2020-10-02 103.26.194.150

manai huuhnuud buduuleg sh dee. er h** bugsuu gargaad yvahgui yu er tegeed hujaadaa ochij amidardaa

Avatar

зочин 2020-10-02 202.131.243.186

донтой эрчүүд их байдаг гоё хүүхнүүдрүү хараад гөлрөөд бүр шүлс нь гоочихсан байдаг

Avatar

Зочин 2020-10-02 203.217.139.243

haa tiim ym haraav, shaahimaa

Avatar

зочин 2020-10-02 182.160.36.47

ЭРХ ЯРЬЖ ХУЦАХАА БОЛИОД ЭХЛЭЭД СУРЛАГАТАА АНХААР, АЖИЛЧ БҮТЭЭЛЧ БАЙ, АЖИЛТАЙ ХҮН ХУЦСАА ЦЭВЭРХЭН Л ӨМСӨЖ БАЙВАЛ БУСДААР АЖИЛ ХӨДӨЛМӨРТӨӨ АНХААРДАГ ЮМ, ЗАДГАЙ ХУВЦАСЛАЛТЫГ ЧИНЬ "НАМАЙГ ЯАСАН Ч ЯАХАВ" ГЭСЭН ӨДӨӨГЧӨӨР ХАРДАГ ЮМ, ХҮНИЙ ЭРХ ЯРИХДАА ХҮРВЭЛ ЭР ХҮН Ч ГЭСЭН ГОО САЙХАНД ДУРЛАХ ЭРХТЭЙ, ТА НАРЫН НЭГ ХҮНИЙ ЭРХ НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАДАГ ГЭСЭН ЛООЗОН ЧИНЬ ЯАСАН, ЭНЭ ХОРВООД ГАНЦ ЭМЭГТЭЙЧҮҮД АМЬДАРДАГГҮЙ ЮМ, ЗАДГАЙ ХУВЦАСЛААД БАЙВАЛ ХОХЬ ЧИНЬ БОЛНО ШҮҮ

Avatar

Зочин 2020-10-02 64.119.23.148

Zochin TA mun ch bvdvvleg bna daa. Unuudur XXI zuun, TA yag XlX zuund bna. Chi lav natsist baigaa !

Avatar

зочин 2020-10-02 202.131.243.186

муу хөдөөний мангар

Avatar

Зочин 2020-10-02 43.228.129.119

Эрэгтэй хүн гоо сайханд дурлах эрхтэй ч гэх шиг, мал биш дээ. Энэ сэтгэгдэлүүдийг харахад л нийтлэл үнэн болох нь батлагдаж байна. Сэхээтнүүдийн нийгэмд боловсрол мэдлэг, хүнлэг, ёс суртахууныг чухалчилж, хүний гадаад төрх, орон зайг хүндэлж, харцаа хүртэл захирч сурсан байх ёстой юм. Хэрвээ та тэгж сураагүй бол та өөрийгөө төлөвшөөгүй, боловсроогүй гэж ойлгох эрхтэй.

Avatar

Зочин 2020-10-02 122.201.24.179

Шашны урсгалууд үүнд нөлөөлж байна

Avatar

Зочин 2020-10-02 202.21.107.110

uu tarina tuuniigee huraaana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж