Ээлжит бус чуулганыг хэн саатуулав? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ээлжит бус чуулганыг хэн саатуулав?

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг хэн саатуулав?

УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-ны даваа гаригт нээхээр УИХ-ын даргын захирамж гарсан. Гэвч чуулган нээлтээ хийсэнгүй. Өчигдөр, өнөөдөржин хүлээсэн ч ирэх пүрэв гариг хүртэл хойшлуулж орхилоо. Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн  26 жилийн хугацаанд төрийн түшээд энэ удаагийнх шиг чуулгандаа ирэхгүй  том толгой гаргасан тохиолдол байгаагүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна. МАН болоод МАХН-ын харъяалалтай гишүүдийн ирц 0 хувьтай байгаагийн дээр олонх болсон АН-ын зарим гишүүд ч хуралдаа оролцохгүй луу унжиж байгаа нь Цэц болоод Шадар сайдын асуудалтай холбоотой гэсэн таамаг ордноор нэг тараад байна. Ордны гадаа ч гайхширсан олон толгой сэгсэрч байна. Ээлжит бус чуулганыг ийн хойшлуулсан буруутан хэн бэ, буруутанд хариуцлага тооцох уу гэсэн асуултын хариуг УИХ-д хамгийн олон суудалтай намын бүлгийн дарга нараас лавлалаа.


“АН гишүүдээ бүрэн оролцуулна”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өчигдөр хийх байсан ч хойшиллоо. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг ирэх пүрэв гаригт хийхээр болж… Хойшлуулах болсон шалтгаан юу байна вэ?

-УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд би  ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тийм учраас гадаадад байгаа гишүүдээ ирэх хүртэл хоёр хоног шаардсан учраас хүсэлтээ тавьсан. Ирэх пүрэв гаригт 35 гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.

-УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүд чуулганы нээлтэд оролцох боломжтой гэсэн үг үү. Эсвэл Ардчилсан намын бүлэг бие даагч гишүүд болоод ИЗНН-ыг оролцуулснаар ирцээ хуульд заасан хэмжээнд хүргэнэ гэж үзэж байна уу?

-Ямар ч байсан Ардчилсан нам олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна.

-Ээлжит бус чуулганыг нээхэд гишүүдийн ирц 39-д хүрсэн байх ёстой. Тэгж байж  УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болно. Дахиад хойшлох нөхцөл байдал үүсчих вий дээ. Бусад нам, эвслийн бүлгүүдтэйгээ энэ талаар зөвшилцөж байгаа юм уу?

-Бид ярилцаж байна, дахиад тийм асуудал гарахгүй байх.

-Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа тухай мэдээлэл бий. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурь барьж байна вэ. Ер нь бол та бүхэн Ерөнхий сайдын мэдэх асуудал гэдэг хариулт өгсөөр өвлийг барсан. Эцсийн дүндээ УИХ-ын үйл ажиллагааг гацаах хэмжээнд очиж асуудал хүндэрлээ?

-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.

-Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна. Энэ талаар зөвшилцөл хийж байгаа юу?

-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой.  Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.

Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэгдэхгүй, татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Цаг алдаж болохгүй л хуулиуд багаа юм.

-Эрүүл мэнд спортын сайдын томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэсэн үг үү?

-УИХ-ын даргын зөвлөл дээр тухайн ээлжит болоод ээлжит бус чуулган хуралдуулахад ямар асуудал хэлэлцэх талаар дараалал тогтоодог. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэг сайдын томилгооны асуудал оруулаагүй. Оруулах боломж байхгүй. Хэрвээ уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахиад ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.

-Энэ удаагийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга оролцсон байсан. Тус бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?

-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.

-Ээлжит бус чуулганыг зарлаад хойшлогдсон тохиолдол өмнө нь байдаг уу?

-Үүнийг одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 4 нь гадаадад томилолттой яваа гэсэн. Өчигдрийн байдлаар 24 гишүүн байна гэсэн мэдээлэл бий. Үлдсэн гишүүд хаагуур юу хийгээд явна вэ?

-Ардчилсан намын бүлгээс 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.

-УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг уу?

-УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой.  Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.


С.Бямбацогт: Олонх хариуцлагаа үүрэх ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордноо ээлжит бусаар хаалттай хуралдаан хийж буй талаар өмнө нь бид мэдээлсэн. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв, яагаад гэнэт ээлжит бусаар хуралдлаа?

-УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийлээ.

-Ирэх пүрэв гаригийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу. Эсвэл Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдэхийг хүлээх үү?

-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй.  МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина.

-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдвал танай бүлэг буруудаж мэдэхээр байна?

-Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.

-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжих МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу?

-Бид 2012 оноос хойш томилогдож байгаа  сайд нарыг бид бүгдийг нь дэмжээд ирсэн. Эсэргүүцэж байсан тохиолдолд байхгүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-16 103.229.121.169

Enhbayar gedeg buzar ***** shig amitan Mongol toroos hol zailah heregtei dee .Toriin hutguur l um daa

Zochin 2016-02-16 112.72.11.67

KHovd bas hugjluu yu. AN namiinhnii shou shuu dee. Irgeded naaldsan ym neg ch baihgui.

busdaas haigaad hereggui ee 2016-02-16 219.142.144.98

AN-iinhan evssen nohodteigee niileed chuulganaa saatuulchihlaa.Negent l erh barij baigaa shuu yum bol oorsodoo irtsee burduulj baij busad ireh ni zarchmiin huvid zov baih oo. Gai bol tednii tal ni irsen baihad MAN-iin 26irj suuval AN-iin hussen ur dun garah sh dee. Tegeed deven delhiigeer neg oo sev haigaad gonshignood davhiad tusiig es olj oorsdiigoo mulguu munhagiigaa songogchiddoo haruulj shivshigee delguuleed yaahav dee tiim ee. Enhboldiin baij baigaag tsarai haraldaa munhag,muguid bodlogodoo bagluulchihaad baigaag haraldaa. Hen ternii ug gazar geehgui hederel gesen yum ve.Ooriinh ni hobi ni oort ni hamaatai hamaagui yamarch asuudald arsaital hedreldeg pragramm suulgaatai ehees torson geheer Zigiin tolgoid bur tormol ogodol yum daa . Yaltai ni bilee dee.

Зочин 2016-02-16 150.129.141.119

Эсэргүү бямбарцогт улс орныг тогтворгүй болгох даалгавар авсанаар өөрийнхөө авсыг улам л хурдан онгойлгож бн даа.

Сонголт 2016-02-16 103.229.121.38

АН одоо НА боллоо. Хууль гууль боллоо. Гарамгайбаатар арамгайбаатар боллоо. Монгол онгол боллоо. Сонгууль онгууль боллоо. Энэ хэний гавьяа вэ ? Бидний сонголт ?

Зочин 2016-02-16 203.91.118.70

АНгалзуу Нянгар саатуулсан.

ХҮН 2016-02-16 221.219.151.1

Ed na huuli batlah uuregtei bolhoos gadaadad zugaalah ajiltai bish bizdee.Baingiin ajillagaatai parlamenttai bolsnoos hoish ene gishuudiin gagaadad zugaalsan toog gargaad zardaliig ne tootsoj uzeh ummbol yamar ih mungu garah boldoo! Irgedee iim juulchin hobby-tai humuusiig dahij bitgii songooroi!

Зочин 2016-02-16 150.129.140.70

ЧАДАЛ ЧИНЬ БАЙВАЛ НААД ХУРЛАА ТАРААЧИХ ГӨЛӨГНҮҮҮД

Зочин 2016-02-16 49.0.204.58

тэгж ярих юм өол энэ удаа ИХ -ын анхны хуралдаанаас л ИХ-ын дарга хууль зөрчиж олонхоор хсуудлыг шийдэж байсан шүү дээ.

Зочин 2016-02-16 182.160.3.216

Улс орноо нурааж байгаад ч хамаагүй засгийн эрх авах гэж дайрдаг нь МАН -ын гол ялгарал. Гацаана, зогсооно, огцруулах гэж өчнөөн цаг алдуулна. МАН -ын бас нэг онцлого нь мэнэжмэнт гэдгийг ойлгодоггүй. За бусад нь ч яамай ядаж нийтийн автуусыг замын 1 -р эгнээгээр чөлөөтэй явуулчихыг сэтгэдэггүй тэгээд л хүмүүсийг бухимдуулдаг. МАН яг хуучнаараа Ленинч сэтгэлгээтэй.

Зочин 2016-02-16 103.26.193.80

Тендерийн хоёр луйварчин МАНАН-туулж чадаж байнооо

Зочин 2016-02-16 202.131.252.209

МАН-ыхан өөрсдийнхөө толгой дээр байгаа асар том буга булхайгаа эхлээд нэг хараад болгоомжтой мэдэгдэл хийхгүй бол ард түмэн хууртахаа больсон бөгөөд ярьсан хэлсэн чинь дургүй хүргэхээс цаашгүй боллоо. Арөй өөр имижээр хандахгүй бол шантааж чинь шавар хаах нь байна шүү. Ойлгодог толгой байна уу. Дэмбэрэл Нямдорж нараасаа зөвлөлгөө ав.

Зочин 2016-02-16 202.21.110.186

Ухна үнэхээр тэнэг. УИХ-ын бүрэлдэхүүн эд эс нь чи муу гөөөлөг мөн биздээ, яах гэж сонгогдсон амьсгаа вэ

Зочин 2016-02-16 202.21.110.186

Ирц бүрдсэн хойно орж суудаг ёс хаа байнаа ухна бямбарцагаа. Ирцээр боож байгаа үйлдэл чинь нийтэд ил гарсан тул сонгуулиар та нартай хариуцлага тооцно. Өөрөө унасан хүүхэд орилдоггүй юм шүү МАНгаруудаа

мудакуудад 2016-02-16 103.229.122.113

Гарамгайбаатарт Хэнтийн ард түмэн өртэй, тэр маш их бүтээн байгуулалт хийсэн

Зочин 2016-02-16 103.229.121.38

Өндөрхөөныг Чингэс болгосноос өөр юм хийхгүй наад үст

Зочин 2016-02-16 103.26.195.101

МАН-д хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ гэдэг чинь улс оронд хууль тогтоомж гаргах газар болохоос улс төржих газар биш. Ийм дээрээ тулвал түр зуурын онцгой захирамж гаргаж МАН-гүйгээр хуралдаж МАН-г улс орны эсрэг дайсагнасан гэж үзээд сонгуулд орох эрхийг нь хасах хэрэгтэй. Ард нийтээр дэмжинэ шүү.

Зочин 2016-02-16 103.9.91.214

АН-ын гишүүд нэлээд нь эзгүй байгаа гэсэн. Эхлээд ирцээ бүрдүүлээчээээ

ghghghg 2016-02-16 202.179.10.150

Монголын төр дампуурчээ,олон долоон юм ярилгүй төрөөс зайлцгаах цаг нь аль эрт болсон байна.

Зочин 2016-02-16 202.179.2.2

МАН эрх бариагүй л бол хөгждөг жишээг Сүхбаатар Ховд, Хэнтий, Увс, Өмнөговь, Төв Архангай Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын жишээ харуулж байнав МАН-гүйгээр хөгжицгөөе

Kkkkkk 2016-02-16 119.163.149.240

ENE DURAKIIN YARISNIIG SONSOHOOR OI GUTACHILAA... ED NAR HEZEE HARIUTSLAGA YARIDAG BOLOOB. AJILCH HIIHGUI, HUNIIGCH HIILGEHGUI. ZG- t YADAAD ORUULHAD HUN HALJ SOLIHOOS UUR YUCH HIIHGUI HUUGUDUJ GARSAN. SONGUULIAR L BUR TSUUNHI BOLGOOD BULEGCHGUI BOLGOJ BJ MONGOLIIN HUGUJIL HURDTAI URAGSHILAH BHAA. MONGOL HUNII SARUUL UHAAN SHIIDEH BHAA.

Зочин 2016-02-16 202.55.180.155

Битгий донгод за. Ажил хийхгүй яах гэж гишүүн болсон тэнэг вэ чи. Та нар яаж чардайгаад дараагын сонгуульд ялагдана за. Энийгээ эхлээд ойлгоод ав тэндэрийн луйварчин минь.

Зочин 2016-02-16 202.180.218.38

харин сайн ажиллаж байгаа, шаардлага нь ч зөв байна.

Зочин 2016-02-16 202.55.190.174

энэ чинь харин их хурлын даргын бүрэн эрх түүнд халдах эрх МАН д байхгүй

Зочин 2016-02-16 103.9.90.130

Зөв шаардлага байна. Дэмжиж байна

Зочин 2016-02-16 202.21.106.107

УИХ -ын хуралдаанд суухгүй бол яах гэж гишүүн болсон юм болоо Эсэргүүнүүдээ

88671597 2016-02-16 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-02-16 103.229.122.22

явна явна гэх юм тэгээд яваад зайлаад өгөөч

aaaaaaaa 2016-02-16 203.91.118.206

aaaaaaaaaaaaaaaaaaaaaa

88671597 2016-02-16 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597