Үндсэн хууль зөрчсөн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хууль зөрчсөн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв

Үндсэн хуулийн цэц Дунд суудлын  өчигдрийн хуралдаанаараа  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болохоор, Цэцийн гишүүн хууль зөрчснийг шүүхээр биш “эрх бүхий байгууллага”-аас тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалт,  Цэцийн гишүүний тусгай санал болон хуралдааны тэмдэглэлийн талаарх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх зарчмыг зөрчсөн, түүнчлэн дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-16 103.9.91.66

dsfasd fasdfasdfasdf asdfasdfasdfasdfasdfasdfa sdfasd

Зочин 2016-02-16 103.9.91.66

sadf asdf asdf asdf

Зочин 2016-02-16 103.9.91.66

sdfasdfa sdfas dfa

Зочин 2016-02-16 103.9.91.66

dafsa

Зочин 2016-02-16 122.201.31.184

цэц дэндүү бүдүүлэг байна. өөрсдийнхээ эрхийг л хамгаалахыг санааширсан хуулийн дүглэлтийг гаргасан нь харамсалтай.

he he 2016-02-16 106.37.115.60

Tsetsed oorsdiin erh ashigiig manadaggui, undsen huuliin zaaltiig manadag yum. Tsets huuli saachildaggui tul oorsoddoo tohirson huuli gargah bolomj ni ooroo haalttai baidag. Esregeeree Ih hural uls odnoosoo ooriinhoo erh ashgiig deeguurt tavisan uvaigui bolood munhaguud olnooroo ih hurald gishuuneer shurgalval todruulval yag odoogiin gishuud shig humuus oortoo,zoriulsan huuli garah bolj gardag.Uuniig l haah gej tsets ajilladag yum daa