Нагорно-Карабах: ОХУ дахин энхийн гэрээ байгуулах санал дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Нагорно-Карабах: ОХУ дахин энхийн гэрээ байгуулах санал дэвшүүллээ

Нагорно-Карабах: ОХУ дахин энхийн гэрээ байгуулах санал дэвшүүллээ

Армян, Азербайжан хоёр улсын хилийн маргааныг зогсоох зорилгоор ОХУ энхийн хэлэлцээр хийх санал дэвшүүлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров маргаантай байгаа хоёр улсын засгийн газарт хэлэлцээ хийх санал тавьжээ. Хилийн маргаантай бүсэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зэвсэгт мөргөлдөөн болсноос 100 гаруй хүн нас барсан аж.

Маргаантай Нагорно-Карабах нутаг албан ёсоор Азербайжаны эзэмшилд байдаг боловч армянчууд суурьшиж, удирддаг юм.

Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тулгамдсан асуудлын тухай Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, гал зогсоох тал дээр санал нийлсэн гэнэ.

ОХУ нь Армянтай цэргийн түншлэлтэй, тус улсад цэргийн баазтайгаас гадна Азербайжантай ч гэсэн нөхөрсөг харилцаатай.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан дээрх хоёр хөрш улс өдгөө Азербайжаны хилийн дотор оршиж буй хэсэг нутгийг булаалдан 1994 он хүртэл дайтаж байсан түүхтэй. ОХУ-ын санаачилснаар хоёр улс гал зогсоох хэлэлцээр хийн дайныг дуусгаж байсан боловч өнөөг хүртэл зэвсэгт мөргөлдөөн үе үе гарсаар ирсэн гэдэг.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж