B Art Gallery “Эртний сайхан” үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

B Art Gallery “Эртний сайхан” үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ

B Art Gallery “Эртний сайхан”  үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан B Art Gallery нь Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлчдийн хамтарсан “Эртний сайхан”  үзэсгэлэнгээр өнөөдөр /2020.10.01/ нээлтээ хийлээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг “Эртний сайхан” үзэсгэлэн нь 50 гаруй зураачдын  80 гаруй уран бүтээлээс  бүтжээ.

Галерейг нээж Барилга хот байгуулалтын яамны сайд Мөнхбаатар, Монголын  Урчуудын эвлэлийн /МУЭ/  ерөнхийлөгч Төмөрбаатар,  МУЭ-ийн ахмадын хороон дарга Гантулга, МУЭ гишүүн,зураач Ганбат  нар тууз хайчлав. Монголын  Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Төмөрбаатар нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ УЭ-ийн гишүүн зураач Ганбатад хүсэлт тавьсны үндсэн дээр өөрийн хөрөнгөөр  энэ галерейг бүтээсэн гэдгийг онцлов. Галерейн олон барилга, үзэсгэлэнгийн заалууд ахмадуудын хөрөнгөөр бүтсэн байдаг учраас үзэсгэлэнг ахмадуудын баярыг тохиолдуулж нээжээ.

Энэ өдөр дахин нэг  үйл явдал тохиолдсон нь  МУЭ гишүүн, зураач Ганбат “Барилгын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа. Шагналыг  Барилга хот байгуулалтын яамны сайд Мөнхбаатар шагналыг гардуулан өгсөн юм. Мөн тэрбээр  галерейн гадна тохижуулалтын засварыг хийж өгөхөө амласан юм. Эртний Сайхан үзэсгэлэнгийн жаврыг үргээж СТА Морин хуурч Болд, СТА Уртын дууч Болормаа нар ая дуугаа өргөлөө.

 

Г.АЛТАНЦЭЦЭГ

Б.ӨЛЗИЙНАРАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж