Тайваньд “Монголын сар” арга хэмжээ ирэх сар хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Тайваньд “Монголын сар” арга хэмжээ ирэх сар хүртэл үргэлжилнэ

Тайваньд “Монголын сар” арга хэмжээ ирэх сар хүртэл үргэлжилнэ

Тайванийн  Зя-и аймгийн Тайбао хот дахь Хааны ордон музейн Өмнөд салбарт 2020 оны есдүгээр сарын 26-нд “Монголын сар” соёл, урлагийн үзэсгэлэн, арга хэмжээний нээлт болсон. Энэхүү үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн Төлөөлөгчийн газар, Тайванийн Хааны ордон музейтэй хамтран Монголын байгаль, түүх, соёл, урлаг, монголчуудын өдөр тутмын амьдралын онцлогийг харуулжээ.

Арга хэмжээний үеэр монгол гэр барих үйл явцтай танилцах, монгол гэрт зочлох, үндэсний дээл хувцас өмсөх, монгол тоглоом наадгайгаар тоглох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ 2020 оны Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн дүрс бичлэг, гэрэл зургийг ирсэн зочдод сонирхуулсан байна.

Нээлтийн ёслолд Төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Золзаяа, Тайваний Соёлын дэд сайд Су Зунхуан, Хааны ордон музейн захирал Вү Мица тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцож, арга хэмжээг цаашид уламжлан болгон зохион байгуулах, үзэсгэлэнг Тайбэй хот дахь Хааны ордон музейд үргэлжлүүлэн гаргахын зэрэгцээ соёл урлагийн салбарт хамтран ажиллах саналыг Тайванийн тал дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Үзэсгэлэн 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжилж, Монголын түүх, уламжлал, соёл, урлагийг сурталчлах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж