Хувийн машин, такси хоёрын зардлыг "Яндекс" тооцжээ | News.MN

Хувийн машин, такси хоёрын зардлыг "Яндекс" тооцжээ

Хувийн машин, такси хоёрын зардлыг "Яндекс" тооцжээ

Хувийн машин, такси хоёрын зардлыг "Яндекс" тооцжээ

Москва хотод нэг сая хүртэлх рублийн үнэтэй машин унах нь такси хэрэглэснээс хямд тусна гэсэн дүгнэлтийг "Яндекс" компанийн хийсэн судалгааны дүн харуулсан байна.

Шинээр машин худалдан авсан хэрэглэгчийн эхний гурван жилийн зардлыг тооцоонд үндэслэн уг дүгнэлтийг хийжээ. Ингэхэд гурав хүртэл сая рублийн үнэтэй машин нь хэрэглэгчдэдээ хамаагүй зардалтай тусч байгааг судалгаа харуулсан байна. Үнэтэй машин худалдан аваад дагалдах зардлыг тооцож үзэхэд таксигаар үйлчлүүлэх юм уу, түрээсийн машин унасан нь хамаагүй хямд тусахаар байжээ. Харин нэг сая хүртэлх рублийн үнэтэй машин бол хэрэглэгчдээ ашигтай тусч байгаа ажээ.

Гэхдээ машинаар ажлаа амжуулдаг хүмүүс үнэтэй байсан ч машинаа хэрэглэсэн нь дүндээ дүн байжээ.

Судалгааны тооцооноос харахад машины хамгийн зардалтай хэсэг нь амортизатор байсан байна. Машин хэрэглэгчийн зардлын 53% нь амортизаторт зарцуулсан байна. Хоёрдугаарт, даатгалын зардал, гуравдугаарт шатахууны зардал байжээ. Засвар үйлчилгээ, угаалга, дугуйны элэгдэл зэрэг нь багагүй зардал мөн боловч машины маркаас хамааран зардал өөр өөр байна. Тухайлбал, хамгийн өндөр зардал Mercedes-Benz G класс байжээ. Mercedes-Benz G класстай хэрэглэгч урсгал зардалд сардаа 357 мянга орчим рубль зарцуулж байхад LADA Granta маркийн машинтай хэрэглэгч 13 мянгыг зарцуулж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-02 202.21.108.229

Оросууд ч хоцрогдсон нөхдүүд л дээ. Приус гэж дуулаачгүй байлгүй, хөөрхийнүүд.

Avatar

impreza unadag hun bnoo 2020-10-02 202.131.250.130

hehe orosiin baruun tal ch shal uur ertsunts shuudee chi zamiin uud, chita havitsaa tusuuluud bh shig bn, prius zunduu unaj bgaa, Yadaj buruu zuil deer muulval yasan yum be zunug mine hehehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж