Хоккейчдын зодооны талаар дасгалжуулагчид юү хэлэв?

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Хоккейчдын зодооны талаар дасгалжуулагчид юү хэлэв?

ОХУ-ын Ульяновск хотод болсон бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шигшээ багийн тамирчид Украины хоккейчидтэй зодоон хйисэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Хоёр баг хүрэл медалийн төлөө ана мана тэмцэлдсэн ч Монголын шигшээ багийнхан манлайлж яваад сүүлийн мөчид хожигдсон байна. Зодоон чухам юунаас болсон хийгээд хэн буруутай талаар хоёр багийн дасгалжуулагчид ийн өгүүлжээ.

Украины бөмбөгтэй  хоккейн шигшээ багийн дасгалжуулагч Магнус Альм: “ Багууд   хэсгийн тоглолтуудад ихээхэн хүч зарж, эн тэнцүү тулалдсан. Гуравдугаар байрны төлөөх тоглолтод хоёр багийнхан ихээхэн ядарсан байдалтайгаар хүрсэн юм. Монголчууд биднээс бүх зүйл эхэлсэн гэж үзээд байгаа. Бүгд л өөрийн санаа бодолтой. Хэрэв та 5:2 харьцаатайгаар хожиж яваад  хожигдол хүлээвэл  нэг их таатай биш байх нь мэдээж. Энэ бол хэн зодооныг эхлүүлсэн гэдэгт өгч байгаа миний хариу” гэжээ.

Харин Монголын багийн ерөнхий   дасгалжуулагч Банзрагчийн Жаргал: “Хүүхдүүд хожигдов. Сэтгэлээ барьж чадсангүй. Багийнхаа өмнөөс тоглолтын төгсгөлд зодоон  гарсанд та бүхнээс уучлалт гуйя. Биднийг өршөөж ажаамуу” гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

Монгол Украины хоккейчид зодолдов

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж