Олон улсын сансрын станц: ОХУ-ын хэсгээс агаар алдагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Олон улсын сансрын станц: ОХУ-ын хэсгээс агаар алдагдаж байна

Олон улсын сансрын станц: ОХУ-ын хэсгээс агаар алдагдаж байна

Олон улсын сансрын станц(ОУСС)-аас агаар алдаж, улам томорсоор байсан нүхийг сансрын нисэгчид илрүүлж чаджээ.

ОУСС-ын орлогч менежер Кенни Тоддын хэлснээр станцаас агаар алдагдаж байгааг анх өнгөрсөн жил илрүүлсэн бөгөөд агаар алдаж буй нүхний хэмжээ сүүлийн саруудад эрс томорчээ. Энэ долоо хоногт хийсэн туршилтаар агаар алдаж буй нүх ОХУ-ын хэсэг дэх модульд байгааг олж тогтоон, тохиромжтой төлөвлөгөө боловсруулж эхэлсэн аж.

ОХУ-ын сансрын агентлаг Роскосмос агаар алдаж буй нүх өөрсдийнх нь хэсэгт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч “Одоогийн байдлаар нүх чухам яг хаана байгааг хайх ажил үргэлжилж байна. Агаар алдагдаж буй хэмжээ тун бага тул энэ нь ажилчдын эрүүл мэнд, амь насанд аюулгүй” хэмээн мэдэгджээ.

НАСА-ын ажилтан Крис Кассиди, Роскосмосын Анатоли Иванишин, Иван Вагнер нар туршилтыг ахлан гүйцэтгэсэн гэнэ. Тэд “Нүхний хэмжээг туршилтаар тодорхойлсон. Одоогийн байдлаар станц доторх агаарын хэм, даралт ноцтой өөрчлөгдөөгүй байна” хэмээжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж