Археологчид 2300 жилийн настай төмөр зэвсгийн үеийн олдвор олжээ | News.MN

Археологчид 2300 жилийн настай төмөр зэвсгийн үеийн олдвор олжээ

Археологчид 2300 жилийн настай төмөр зэвсгийн үеийн олдвор олжээ

Археологчид 2300 жилийн настай төмөр зэвсгийн үеийн олдвор олжээ

Испанийн хойд хэсгийн эртний Ла Хойя хотын балгасаас археологчид төмөр зэвсгийн үеийн олдвор олжээ. Энэхүү эртний хотын балгасыг 1935 онд нээн илрүүлж, 1973 онд анхны хайгуулын ажлыг гүйцэтгэж байжээ.

Баск үндэстний эртний Ла Хойя хотыг МЭӨ 350-200 онуудын үед эзлэн түрэмгийлэгчид устгасан гэж үздэг.

Устсан Ла Хойя хотыг энэ бүх хугацаанд хэн ч сэргээн засварлаж, дахин босгохыг хүсээгүй бөгөөд тус хотын оршин суугчид үхсэн газартаа булшлагджээ.

Тус хотыг устгасан дайралтын талаар судлахын тулд Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Их Британийн археологчдын баг, Испанийн археологчдын баг хотын балгасаас олдсон 13 хүний цогцсыг нарийн шинжилгээнд оруулах гэнэ.

Энэхүү судалгааны багийг удирдаж буй Тереза Фернандез-Креспо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амиа алдагсдын дунд хүүхэд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цогцос байна. Нэг эрэгтэй хүний цогцсыг судлахад түүний эгц урдаас хэд хэдэн удаа цохисон нь батлагдсан. Мөн нэг хүний гавлын ясыг маш өвөрмөц байдлаар биенээс нь салгасан байна лээ. Магадгүй гавлын ясыг нь дайралтынхаа дурсгал болгон өөртөө авсан байх. Үүнээс гадна нэг эрэгтэйг араас нь хутгалж,  хүмүүсийн гарыг тайрсан байсан” хэмээжээ.

Ла Хойя хот нь Атлантын далайн эрэг, газар дундын тэнгистэй ойрхон өндөрлөг газар байрлаж байсан учир эзлэн түрэмгийлэгчид газар зүйн байршлаас нь болж энэхүү хотыг бүр мөсөн газрын хөрснөөс арчсан гэх анхан шатны дүгнэлтийг ч гаргаад амжиж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-01 202.131.225.197

tumur zevsgiin uyed hamaaah tosgond irgediig ui olnoor ni homroglon ustgasan geh metchilen

Avatar

б 2020-10-01 49.0.131.69

Тэгээд хүний яснаас гадна төмөр зэвсгийнх нь олдвор юу байсан юм бэ?

Avatar

Зочин 2020-10-01 103.208.220.196

Талан алан бомбооо минь 2300 гээд биччихсэн байгаа чиз дээ. Пясда чинь

Avatar

Зочин 2020-10-01 87.54.0.114

Uhsen gazartaa genee. Tsaling ni bodood turshlaggui muu humuus ajilluuldag gazar. Yamarch redaktor, hyanalt baihgui. Tanaih unshigchiddaa gologdoj baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж