Эрчим хүчний салбарын ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэв

Эрчим хүчний салбарын ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэв

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний салбарын ахмадууддаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Та бүхнийхээ өвлүүлсэн гал голомтыг манаж, өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх,  импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох зорилгоор бага чадлын нарны үүсгүүрийг  суурилуулж  өрх бүрийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч  болгох зорилт тавьж байна.

Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, зөвлөгөө сургамж бидний хувьд үнэ цэнэтэй хэвээр байх болно. Та бүхэндээ  энх тунх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж