Токиогийн хөрөнгийн бирж бүтэн өдрийн арилжаагаа цуцлав

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Токиогийн хөрөнгийн бирж бүтэн өдрийн арилжаагаа цуцлав

Токиогийн хөрөнгийн бирж бүтэн өдрийн арилжаагаа цуцлав

Дэлхийн гурав дахь том хувьцааны зах зээл болох Токиогийн хөрөнгийн бирж Өнөөдөр (2020.10.1) бүтэн өдрийн арилжаагаа цуцаллаа. Токиогийн хөрөнгийн биржийн электрон худалдааны системд доголдол гарснаар хувьцаагаа арилжихыг хүссэн хөрөнгө оруулагчдыг бухимдуулжээ. “Сумны толгой” нэртэй худалдааны системийн компьютерт доголдол гарсан гэж Токиогийн хөрөнгийн биржээс мэдээлэв. Энэ нь 1999 оноос электрон худалдааны системийг хэрэглэж эхэлснээс хойших анхны бүтэн өдрийн “зогсолт” болжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээний дараа хувьцаа худалдаж авахаар олон хөрөнгө оруулагчид төлөвлөж байсан аж. Энэ нь Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн цахимжуулалтыг гол чиглэлээ болгосон ажил хэрэгт том саад болно гэж харж байна. Мөн Хятадын засгийн газраас Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаас үүдэн гадаадын олон банк, сангийн менежерүүдийг Япон улс татахыг хичээж байгаа аж.

Токиогийн хөрөнгийн бирж нь АНУ, Шанхайн дараа гуравдугаарт орох том хувьцааны зах зээл бөгөөд зургаан их наяд ам.доллар эргэлддэг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж