Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1.7 км авто замын барилгын ажлын хүрээнд дараах замуудын хөдөлгөөнийг хаахаар болсон байна. Үүнд,
- Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг дөрөвдүгээр хорооны нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м,
- Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэлх 280 у/м авто замыг аравдугаар сарын 1-11-ний өдрийг хүртэлх хугацаанд хаахаар болжээ.
Энэ үеэр цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхаарууллаа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ