Монголын блокчэйн хөгжүүлэгчид дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Монголын блокчэйн хөгжүүлэгчид дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшлээ

Блокчэйн технологи дээр суурилсан “Хаскелл” програмчлалын хэлний сургалтанд хамрагдсан програмистуудад төгсөлтийн гэрчилгээ гардуулах арга хэмжээ Нийслэлийн Хангарди ордонд зохион байгуулагдлаа.

Гэрчилгээг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар гардуулав. Мөн АНУ-ын INPUT OUTPUT компанийн захирал Charles Hoskinson цахимаар холбогдон төгсөгчдөд хандан баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой “Хаскелл” програмчлалын хэлний боловсрол олгох гэрчилгээ бүхий үнэ төлбөргүй онлайн сургалтыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Монголын Криптовалют ба Блокчейн Технологийн Холбоо, Старт ТББ болон АНУ-ын INPUT OUTPUT компани хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдах хүсэлтэй 300 орчим програмистаас 25 хүнийг сонгон шалгаруулж INPUT OUTPUT компанийн Боловсрол хариуцсан захирал, Математикын ухааны доктор, Ph.D Lars Bruenjes болон Компьютерын шинжлэх ухааны доктор Ph.D Polina Vinogradova нар сургалтыг удирдан заасан юм.

“Хаскелл” програмчлалын хэлийг блокчэйн, кибер аюулгүй байдал, Big data аналитик, хиймэл оюун ухаан, вэб хөгжүүлэлт, батлан хамгаалахаас эхлээд банк санхүү, үйлдвэрлэлийн салбарт ашигладаг олон төрлийн хэрэглээтэй уг программчлалын хэл дээр ажиллах чадварыг эзэмшсэнээр дотооддоо болон олон улсад ажиллах боломжууд нээгдэх юм.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж