Шонхор шувуу, тайга нохой, морьт харваачдын парад болно

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Шонхор шувуу, тайга нохой, морьт харваачдын парад болно

Шонхор шувуу, тайга нохой, морьт харваачдын парад болно

Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн Аялал жуучлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран  хоёр дахь жилдээ  “Хуралдайн наадам- Шонхорын баяр”  арга хэмжээг  аравдугаар сарын 3-нд  Жаргалантын ам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт  зохион байгуулах юм.

Монголчууд эрт үеэс шонхор шувууг туг сүлдэндээ багтаан, шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Монголын түүх соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууг олон нийтэд сурталчлан таниулах, аялал жуучлалыг хөгжүүлэх, гадаад  дотоодын жуулчдыг татах зорилгоор цаашид жил бүр зохион байгуулах аж.

Монголын Шувуулахуйн холбооны тэргүүн Д.Отгонсайхан:  

Монгол Улсын хувьд казах түмэн шонхор шувууны өв уламжлалаа хадгалан үлдэж түүгээрээ бахархаж байгаа нь маш сайн хэрэг. Манай  арга хэмжээнд махчин шувууны гэрчилгээ бүртгэлтэй 8 шонхор шувуу оролцоно. Шонхор шувуу бүр өөрийн гэсэн дугаар,  хүзүүндээ чиптэй арга хэмжээнд оролцоно. Мөн  манай холбоог дэмжиж  энэ ажлыг зохион байгуулахад  тусалсан Нийслэлийн аялал жуучлалын газарт баярлалаа гэж хэлмээр байна.

“Хуралдайн наадам- Шонхорын баяр”-ыг  Монголын  шувуулахуйн холбоо, Монголын Үндэсний морьт харвааны холбоо, Монголын Тайга нохой судлалын холбоо, Цагаан шонхор ТББ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд дараах арга арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт
  • Шонхор шувуу, тайга нохой, морьт харваачдын парад
  • Морьт харвааны бага ав намнаа үзүүлбэр
  • Тайга нохой-Талын гөрөөчин үзүүлбэр
  • Шилдэг идлэг шонхор шувуу-өв тээгч тэмцээн
  • Шонхор шувууны холын зайн тэмцээн
  • Галтай циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд явагдана

Б.ӨЛЗИЙНАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж