Угаар мэдрэгч эвдэрвэл нэг удаа үнэгүй сольж өгнө

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Угаар мэдрэгч эвдэрвэл нэг удаа үнэгүй сольж өгнө

Угаар мэдрэгч эвдэрвэл нэг удаа үнэгүй сольж өгнө

Цаг агаар эрс хүйтэрснээр Улаанбаатар хотын хэмжээнд галлагаа эрс нэмэгдсэнээр угаарын хийнд хордсон гэх дуудлага нэмэгдэх хандлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр /2020.10.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Эрс хүйтэрч байгаа тул нийслэлийн хэмжээнд галлагаа нэмэгдэж, дуудлага өсөх хандлагатай байна. “Угаарын хийнд хордлоо” гэж Түргэн тусламжийн 103, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж, зөвлөгөө авсан иргэн олон байна. Гэхдээ эмчлүүлсэн хүн байхгүй.

Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, даралт нь ихэссэн үед “Угаарын хийнд хордож бие муудлаа” гэдэг худал дуудлага өгч, төрийн байгууллагынхны ажлыг хүндрүүлэх тохиолдол гарч байна. Даралт ихэссэн, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй дуудлагад эрүүл мэндийн байгууллага очдоггүй, зөвлөгөө өгдөг. Харин угаарын хийнд хордсон дуудлагад яаралтай очдог юм байна.

Иргэдийг хариуцлагатай байж, зөв галлагаа хийж, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг хүсье.

Утаа мэдрэгчийг дуу гаргаж байна гээд ажиллуулахгүйгээс өөрийгөө гэр бүлийнхнийхээ амь насыг эрсдэлд оруулж байна. Угаар мэдрэгч эвдэрсэн тохиолдолд “Тавантолгой түлш” компаниас нэг удаадаа үнэгүй сольж өгч байна. Иргэдэд үйлчлэх төвд хандаж, болно. Пийшин зуухныхаа аюулгүй байдлыг хангаж, галд тэсвэртэй материалаар хийх хэрэгтэй.  Ил задгай үнс нурмаа асгаснаас гэр орон, эд хөрөнгөө шатааж, амь насаа хохироож байна. Үнсээ зориулалтын таглаатай саванд хийж хэвшиж, бүрэн бүтэн байдал нь алдагдсан залгуур, унтраалгыг ашиглахгүй байх, гэмтэлтэй цахилгаанаа засуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай.

Угаарын хийн хоордлогоос сэргийлэх бүрэн боломжтой.  Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянган угаар мэдрэгчийг үнэгүй тараасан. Хаяг нь тодорхойгүй 15 мянган иргэний асуудлыг өнгөрсөн өдрүүдэд бүрэн шийдэж өгсөн.

Нийслэлийн онцгой байдлын газарт  ойд самар түүхээр явж байгаад төөрсөн тухай  дуудлага ирэх боллоо. Есдүгээр сарын 29-нд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 30-40 насны гурван иргэн явж байгаад төөрч алга болсон дуудлага Онцгой байдлын газарт ирж, 16.00 цагт эрэн хайх баг ойд самналт эхлүүлж, тухайн шөнийн 24.00 цагт эсэн мэнд олсон.

Байгалийн баялгийг ашиглах зорилгоор явж байгаад амь насаа эрсдүүлэх тохиолдол гарч болзошгүй байна. Хүйтэн, сэрүүний улирал ирж буй учраас шөнө ойд хоноход хөлдөх эрсдэл байгаа тул болгоомжтой байхыг хүсье” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 250 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд түлшний хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байгаа талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад стандартын хэмжээнд байгаа аж.

Г.АЛТАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж