Ардчилсан намаас Дорнод, Дархан-Уул аймаг болон зарим суманд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хүмүүсийг бүртгэж аваагүй талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Төрийн албан хаагчид хэт намчирхсанаас зарим аймаг, сумдад манай намын гишүүдийг бүртгэж аваагүй . Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд АН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон бөгөөд энэ нь МАН-ын сагсуурсан, хүч түрсэн, намчирхсан үйлдлээс болсон" гэдгийг тэрбээр тодотголоо.
Дархан-Уул аймгийн АН-ын АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн н.Гантулга цааш хэлэхдээ "Зургаадугаар сарын 24-ний өдөр хуулийн дагуу АН орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аймгийн аудитын газарт өгсөн. Хуульд зааснаар хандивын дансны баталгаажуулалтыг өгөх ёстой атал Дархан-Уул аймгийн аудитын газрын дарга нь улстөржиж тайланд баталгаажуулалт гаргаж өгөөгүйгээс сонгуульд оролцох эрхээ хасуулсан. Бид аудитын газрын дээрх хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.
Гэвч шүүх хурлын шийдвэр нэг талд гарч МАН-ыг сонгуульд дангаар нь оролцуулах сонирхолтой нь тогтоогдсон.
Дархан-Уул аймгийн аудитын газар Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж бүртгэж аваагүй. Дархан-Уул аймагт МАН олон жил ноёрхож ирсэн. Үүний үр дүнд МАН-ыг хамгаалсан төрийн алба бий болсон байна. Тиймээс УИХ дахь намынхаа бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид хандана" гэлээ.
Холбоотой мэдээ