Улаанбаатарыг тойроод 20 гаруй байршилд оршуулгын газар бий | News.MN

Улаанбаатарыг тойроод 20 гаруй байршилд оршуулгын газар бий

Улаанбаатарыг тойроод 20 гаруй байршилд оршуулгын газар бий

Оршуулгын зан үйлд нэвтрүүлж буй шинэ стандартыг танилцуулах сургалтыг өнөөдөр /2020.10.01/ Хангарьд ордны хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт, уулзалтад төрийн холбогдох байгууллагын төлөөлөл, оршуулгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, лам хувраг, Буяны зан үйлийн холбооны төлөөллүүд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байв. Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн үндэсний газрын мэргэжилтэн бурхан болооч, өөд болооч гэх үгийг албан ёсоор талийгаач гэж албан бичигт бичих болсныг онцлон хэлсэн юм.


Сургалтын үеэр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын зан үйлтэй холбоотой маш олон асуудал гарч байгаа. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс 2017 оноос хойш ажиллаж, олон арга хэмжээг авсан. Энэ бүхнийг зохицуулах эрх зүйн суурь бичиг баримтууд гарах зайлшгүй шаардлагууд байсан. Тиймээс хуучин эрх зүйн актуудыг шинэчлэх ажлыг хийж, шинэ журмын төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд /НИТХ/ өргөн барьсан. Бидний зүгээс Буяны зан үйлийн холбоо, Стандарт, хэмжил зүйн үндэсний газартай хамтран оршуулгын үйлчилгээнд тавигдах үндэсний стандартыг боловсруулж, батлууллаа. Энэ бол маш чухал суурь бичиг баримт болж буй. Энэ стандартыг хэрхэн мөрдөх талаар бүх оролцогч талуудад мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Арийгун яриандаа онцлов.

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН НЬ ТАВ, ЗУРГААХАН КОМПАНИ БИЙ

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр буяны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 40 орчим аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 15 компани байгаа ч яг стандартын шаардлага хангасан нь тав, зургаахан компани, аж ахуй нэгж бий гэдгийг албаныхан хэлсэн юм.

Улаанбаатар хотын эргэн тойронд 20 гаруй байршилд оршуулгын газар бий. Гэтэл НИТХ-ын 2015 оны 15 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт төвийн зургаан дүүргийн найман байршилд зөвшөөрөлтэй оршуулга хийж болно гэдгийг зохицуулж өгсөн байдаг. Харин Багануур дүүрэгт нэг, Налайх дүүрэгт албан ёсны зөвшөөрөлтэй гурван байршил байдаг аж.

Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд нь ой мод, амралт зугаалгын бүсэд хүн оршуулж буй зөрчлийг илрүүлсэн байна. Энэ талаар Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Арийгун мэдээлэхдээ “Нийслэлд албан ёсны зөвшөөрөлгүй байршилд оршуулга хийсэн газруудын 100 шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ жил Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хийлээ. Ингэхдээ лам хуварга, ар гэрийнхэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлалтай оршуулгын газрын шарилыг шилжүүлж, чандарласан. Уг газар нь хүүхэд асрах төвийн хашаатай залгаа байсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Шүлэг уулын энгэр дээр бас зөвшөөрөлгүй оршуулсан хэсэг шарилыг чандарласан” гэлээ.

ШАРИЛ ЧАНДАРЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ 980-2.5 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ БАЙХААР ТОГТООЖЭЭ

Буяны зан үйлийн зардлаас хамаарч, тухайн аж ахуй нэгж оршуулгын үнэ хөлснийг тогтоодог гэнэ. Өнөөдрийн байдлаар чандарлах үйлчилгээний үнийг стандартаар тогтоож, хамгийн багадаа 980 мянган төгрөгөөс эхлэж, 2.5 сая төгрөгийн өртөгтэй байна. Шарилыг газарт оршоох үйлчилгээний үнэ 2-15 сая төгрөг байхаар тогтоожээ.

"Бид өнөөдөр оршуулгын зан үйлтэй холбоотой асуудлуудыг цэгцлэх, ерөнхий стандартыг батлан гаргаж, танилцуулж байна. Түүхийн урт хугацааны явцад оршуулгын газрыг тойрсон асуудлууд байнга гарсаар ирсэн. Тухайн үеийн засаг захиргаа энэ асуудлыг зохицуулж, шийдвэрлэж байсан. Улаанбаатар хотын энд тэндгүй оршуулгын газар бий болж, 2000 оноос хойш олон аж ахуй нэгж оршуулгын үйлчилгээ эрхлэх болсон. Аливаа асуудлыг дүрэм, журам, хуулиар зохицуулахаас гадна тухайн аж ахуй нэгж, хүний ёс зүйн асуудлууд байдаг. Тиймээс манай холбооноос 14 байгууллагыг гишүүнчлэлээр авч, ёс зүйн дүрмийг баталсан. Мөн үнийн хувьд хэт өндөр байна гэж иргэд гомдол санал хэлдэг. Үүнийг судлахаар өндөр үнэтэй компаниуд хариуцлага хүлээж, арчилгаа, хамгаалалтыг тогтмол хийж, 60 жилийн баталгаа өгдөг. Харин хямд үнэтэй аж ахуй нэгжүүд энд тэндээс чулуу хөшөө, хайрцгийг худалдан авч, зөвшөөрөлгүй газар буяны зан үйл үйлдээд орхичихдог. Эргээд ямар ч хариуцлага, харуул хамгаалалтыг хийдэггүй. Тийм учраас үнэ тарифын хувьд зөрүүтэй байдал үүсч байгаа" тухай Буяны зан үйлийн холбооны тэргүүн Г.Идэрмаа ярилаа.

ЖИЛД 100 ОРЧИМ НЭР, ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ, УРАГ НЯРАЙН ЦОГЦОС, АРАГ ЯС, ЭД ЭРХТНИЙ ТАСАРХАЙГ ЧАНДАРЛАДАГ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүгээс оршуулгын зан үйлтэй холбоотой шинээр батлагдсан стандартад чухал санал зөвлөмжийг оруулсан. Ялангуяа монголчуудын оршуулгын зан үйлтэй холбоотойгоор суурин газрын ойр орчим шарилыг ил тавих, ураг нярайн цогцсыг гээх асуудал ихээр гардаг. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, эрүүл ахуй талаасаа маш их эрсдэл дагуулдаг. Ил тавьсан цогцсыг нохой, шувуу идэх, тасдаж ийш тийшээ зөөдөг. Тэр нь цагдаагийн байгууллагад дуудлага болж ирээд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хэргийн газар дээр очиж ажилладаг. Ингэснээр үргүй зардал гаргаж буй нэг хэлбэр юм.  Шинэ журмыг баталснаар ийм асуудлыг цэгцэлж, чандарлах, газарт оршоох хэлбэр рүү шилжиж байгаа юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн чиг үүрэгт байхгүй ч гэсэн нийслэл хотын хэмжээнд шарил хадгалах, ар гэрт нь хүлээлгэн өгөх, хариуцах эзэнгүй цогцыг  оршуулах ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Жилдээ 100 орчим нэр, хаяг тодорхойгүй, ураг нярайн цогцос, араг яс, эд эрхтний тасархайг чандарладаг.  Сүүлийн жилүүдэд ураг нярайн цогцсыг хаях тохиолдол багассан" талаар Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд хэлсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2020-10-01 149.74.112.49

Ewgvi sonsogdoj magad. UB hot umhii jorlon, huuchin mashin, orshuulgyn gazraar pig dvvrlee. Er ni orshuulj bna geed gazar delhiin buzarlaj baahan tsemebt, tumur, mod end tendgvi ovooldgoo bolimoor wm. Chandarlaval Harin burhny nomondoo ch ter gazar delhiidee iveeltei sain zvil. Ter aguu burhan enethegt taliigaachiig cchandarlah ni hamgiin deed hvndlel gedeg wm bilee. Harin cchandarlah vne ni ter saya tugrug und bagtaj bval ard olond heregtei bolov uu

Avatar

Зочин 2020-10-01 64.119.24.18

Монголын ёсыг эвдэж байж, ард түмний сүсэг бишрэлд сэв суулгах аваас буруу номтонд цээрлэл үзүүлнэ шүү. Хятад хүн хөгширч үхэхээсээ өмнө авс, газар хоёрынхоо мөнгийг бэлддэг. Монгол хүн өөр шүү. Бүүр нэг сэжиг хүрчихлээ.

Avatar

Зочин 2020-10-01 202.55.191.130

une urtuguu nemj batrluulah talaar yarisan yum bish uu dee

Avatar

үйлийн үрээ үзэх гээд байна уу. 2020-10-01 59.153.113.49

газрын үнэ гэж авахаа боли,хайрцаг хөшөө хоёрын үнийг доод хэмжээнд тогтоо.өөр зүйл орохгүй шүү дээ.юун 15сая,юун2,5сая вэ.энэ үнээ болицгоо.монгол улсын иргэн нас барахад оршуулагын зардал гэж1сая төг өгдөг.энэ зардалд тохируулаад үнэ ханшаа тогтоо.яагаад ядарч зүдэрсэн ард иргэдээ шулж мөлжиж ханахгүй бна вэ.энэ талаар мөн ч их яриж хэлсэн.дур зоргоороо хүний зовлонгоор бизнес хийж тоглох юм бол үйлийн үр гэдэг юм бий дээ

Avatar

асуулт байна 2020-10-01 66.181.176.237

БУМАН БУЯН гэх оршуулгын газар хятад хүмүүс байх юм. ЭНЭ ямар замаар зөвшөөрөл авсан юм вэ?

Avatar

Уншигч 2020-10-01 202.179.25.82

Авдаг журамаар нь авнашдэ, өөр яана гэж. Солонгосууд хүртэл ажиллуулж л байгаа биздээ

Avatar

зочин 2020-10-01 64.119.17.170

Дорнод аймгийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшигч Шинэбаярын Бямбасүрэн_ МАН-аас нэр дээвшигч Шинэбаярын Мягмарсүрэн Даваахүүгийн Ганбаяр нар хүн зодож танхайран Шүүхийн шийдврээр Цагдаад баривчлагдсаны улмаас Сонгуулийн үнмэлэхээ ч авалгүй сурталчилгааны ннэлтэндээ ч ороогүй . Цаашид сонгуульд орох эсэх нь эргэлзэтэй байгаа юм байна

Avatar

Irgen 2020-10-01 103.26.193.168

Taliigch Gerry buruu

Avatar

Зочин 2020-10-01 202.9.46.127

Калифорнид цогцосоор бордоо хийх хууль баталсан байдаг. төвдүүд шувуу хоололдог. Монгол заншилаар ил тавих нь амьтан хоололж буй хэлбэр юм. Тэр нас барагчийн амьдралаараа цуглуулсан мэдээлэлийг чандарлаж устгах нь их л харамсалтай хэрэг юм. Байгальд шингэвэл амьтан ургамалд мэдээлэл нь оршиж энэ нь хүнд тустай.

Avatar

Зочин 2020-10-01 202.55.191.130

yamar yumnii medeelel ve shariin shashind hun bie barah huvtsas tailahtai adil gej nomloson baidag yum

Avatar

Зочин 2020-10-01 202.55.191.130

yur ni chi ter ungursun hunii medeelleer yaah gej baigaa yum? yund ashiglah yum?

Avatar

Зочин 2020-10-01 202.9.46.127

Хорт хавдартай нэг үхэж. тэр хавдартай хүнийг нэг амьтан идлээ. тэр амьтаны биед тэр хавдарыг эсэргүүцэх эсрэг бие үүсэж, тэр амьтан үхэхээд хөрсөнд шингэж, тэнд тэр эсрэг биетэй төстөй алкалойд агуулсан ургамал ургаж түүнийг мал идэж малыг хүн идэх гэх мэтээр байгалийн цикл эргэлт ингэж байдаг юм.чандарласнаар энэ байгалийн циклийг алдагдуулж байгаа юм. мөн авсанд хийж булж оршуулах ч бас сайн зүйл биш.

Avatar

oogii 2020-10-01 103.57.94.23

ХҮН ИЛ ТАВИХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОМООР БАЙНА. ОДОО ЧИНЬ 21-Р ЗУУН БИЗ ДЭЭ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ДАНДАА ИЛ ХАЯЧИХДАГ БОЛЖ.

Avatar

Зочин 2020-10-01 112.72.9.150

Налайхын оршуулгын газрыг яаралтай нуулгээчээ!!! Зам руу орлоо!

Avatar

зочин 2020-10-01 192.82.69.18

чандарлах үйлчилгээ үнэтэй байна даа 980-2.5сая гэхээр хол зѳрѳѳтэй байдаг нь яаж байгаа юм бол шашныхаа хүмүүстэй сайн ярилцаж байгаад ер нь газарт оршоох байдлаас бүгд л татгалзаад гол нь ѳѳд болоочийнхоо араас буян сайн үйлдэх нь зѳв юм болов уу

Avatar

Зочин 2020-10-01 202.131.227.82

15.0 сая төгрөгийн зардал ч бас өндөр байна даа. Хорвоод хүн ирээд буцдаг хорвоо хойно, үний хувьд ингэж ялгаа гаргах хэрэг байх ёстойг бодолцох, адилхан л хүн учраас

Avatar

Чимэддорж 2020-10-01 182.160.36.4

Эх орондоо унасан газар угаасан усгэж ярьдаг газартааа асар өндөр мөнгө төлж мөнхөд орших болж байгаа. Үхэж ч чадахгүй болох ньээ. Үхсэн хүнээр бизнес хийдэг үүний тулд хэдэн бандь-лам авчирч ном уншуулах нэрийдлээр зардлыг өсгөж мөнгө хийдэг,мөнгөнөөс гадна хүнийг баахан удаан хугацаанд хэдэн өрөө хэсүүлж цаг авч чирэгдүүлдэг энэ бүхэндээ одоо стандартаар их мөнгө зайлшгүй төлдөг болнох нь Талхаа бүтнээр авч идэж чадахгүй байгаа айл яаж 98О мянга, 15 сая төгрөг төлөх юм бэ Үүнийг зохиогчид

Avatar

Зочин 2020-10-01 202.179.25.82

Даавуунд ороогоод газарт хийгээд, дээр нь мод зүлэг тарьчих хэрэгтэй, энэ нь байгальд ч ээлтэй юм.

Avatar

Bud 2020-10-01 174.224.133.225

Chamaig tegeye

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж