УИХ-д сонгогдоогүй гишүүдийн барьсан хуулиудыг буцаана гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

УИХ-д сонгогдоогүй гишүүдийн барьсан хуулиудыг буцаана гэв

УИХ-д сонгогдоогүй гишүүдийн барьсан хуулиудыг буцаана гэв

УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр /2020.10.01/ нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Бүлгээр хэлэлцсэн асуудал болох УИХ-ын Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийг УИХын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд өргөн барьжээ.

Хоёрдугаарт, зарим хуулийн төслийг буцаах эсэхийг хэлэлцсэн байна. Тодруулбал, өмнөх парламентын үед өргөн барьсан хэлэлцэгдээгүй 100 орчим хуулийн төсөл байгаа аж. Тэдгээр хуулийн төслүүдийг УИХ-д дахин сонгогдоогүй зарим гишүүн өргөн барьсан тул төслийг буцаах хуультай гэлээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхэдээ "Сонгогдоогүй гишүүдийн өмнөх парламентад өргөн барьсан хуулиудыг буцаахаас өөр арга байхгүй. Тийм хуультай. Засгийн газраас өргөн барьсан  олон хууль бий.  Засгийн газар заримыг нь татаж авч, дахиж боловсруулах  шаардлагатай хуулиуд ч бий. Тиймээс 100 орчим хуулийг буцаах асуудлыг бүлгийн гишүүд  ерөнхийд нь дэмжсэн. УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны үеэр бүгд тойрогтоо ажилласан. Үүнтэй холбогдуулаад маргааш Шадар сайдаас  15 цагаас  Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсоно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж