"FATF"-ын саарал жагсаалтаас гарах сүүлчийн шалгалт эхэллээ | News.MN

"FATF"-ын саарал жагсаалтаас гарах сүүлчийн шалгалт эхэллээ

"FATF"-ын саарал жагсаалтаас гарах сүүлчийн шалгалт эхэллээ

"FATF"-ын саарал жагсаалтаас гарах сүүлчийн шалгалт эхэллээ

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох /FATF/ -ын  газар дээрх шалгалт өнөөдрөөс /2020.10.01/ эхэлжээ.

"FATF" –ын шалгалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нарын албаны хүмүүс оролцож байна.

Энэ удаагийн шалгалт нь эцсийн шийдвэрийг гаргахад нөлөөлөх хамгийн сүүлчийн газар дээрх шалгалт.

"FATF"  Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзэн, Исланд, Зимбабве улсын хамтаар 2019 оны аравдугаар сарын 15-нд саарал жагсаалтад багтаасан юм. Ингэхдээ дараах ажлыг хийх даалгавар өгсөн байдаг.

  • Нэгдүгээрт, банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээний үйл ажиллагаа хангалтгүй байгааг сайжруулах,
  • Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч, гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй, ахиц гараагүй байна гэж үнэлсэн байдаг.
  • Гуравт, хилээр бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу худлаа мэдүүлж гаргахтай холбоотой зөрчилд авах арга хэмжээг сайжруулах,
  • Дөрөвт, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дутагдал байгааг сайжруулах, шалгалтыг сайжруулах зэрэг даалгавар багтсан юм.

Үүний дараа эрх баригчид Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Ц.Даваасүрэн нарыг тодруулж, өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь гаргуулан, чөлөөлсөн.

УИХ-аар Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Татварын тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг нийт 10 гаруй хуульд өөрчлөлт оруулж, баталсан юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар "FATF" –ын хоёр ч удаагийн урьдчилсан хамгаалалтад орсон. Эхнийх нь 2020 оны нэгдүгээр сард, удаах нь тавдугаар сард болсон билээ.

Хоёр дахь шалгалтад орсныхоо дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, даалгаврыг биелүүлж, хангалттай гэсэн үнэлгээ авснаа мэдэгдэж байв.

Харин одоо "FATF"-ын төлөөлөгчид эцсийн дүнг гаргана.

Монгол Улс 2011 онд "FATF"-ын-ын саарал жагсаалтад орж байсан бөгөөд тухайн үед өгсөн 6 даалгаврыг 32 сарын хугацаанд биелүүлж, гарч байжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-01 202.126.90.104

Ter goliison avilgachin tsarailsan p***a nar l nmaig abchih bii gsen shig l camer luu harj bgaa sht

Avatar

ДАРХАД ЗАЙРАН 2020-10-01 115.84.115.155

ГУДАМЖААР 5% ГЭСЭН БИЧИГ ЛОМБОРДУУД БАЙГААГ ГАДНЫ АЖИЛТАНГУУД ХАРАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ САРЫН5% ЧИНЬ ЖИЛД 60% ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨДӨР ХҮҮЛЭЛТ ЭХ ҮҮСВЭР БАНК ШИГ ХАДГАЛАМЖ АВААГҮЙ АВИЛГЫН МӨНГӨ БАЙХ ҮНДЭСТЭЙ, ГАНЦ ХУУЛЬ ГАРГААД МОНГОЛД САРД 2% ДЭЭШ ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ХОРИГЛОНО ГЭЭЛ ГҮЙЦЭЭ, ДААТГАЛУУД ОГТ ЮМ ТӨЛДӨГГҮЙ ЗҮГЭЭР 1САЯ МАШИНААС МӨНГӨ АВЧИХААД ХЭДХЭН МАШИНД ӨГСӨН ГЭСЭН ХУУРАМЧ БАРИМТ БҮРДҮҮЛЭЭД 99% ЦЭВЭР ЛУЙВАР ХИЙДЭГ, ӨМГӨӨЛӨГЧ ҮНЭТ ЭДЛЭЛИЙН НАЙМААЧИД ГЭЖ ЛЖЙВАРЧИД ИЛ БАЙДАГИЙГ ОГТ ТАТВАР АВДАГГҮ

Avatar

Зочин 2020-10-01 64.119.16.82

Tsergiin baga darga gargalaa yu hahahaha

Avatar

Иргэн 2020-10-01 64.119.24.204

Хэдэн хулгайч нарт хэдхэн жилийн хорих ял өгчихөөд тэрнийгээ их зүйл хийсэн гэж хулхидах гэвэл эндүүрэл биз. Нөгөө хэд нь энэ нөхдүүдийг дэндүү мэдэх байлгүй

Avatar

z 2020-10-01 202.126.89.24

bid saarlaasaaa ali ert garsan gej oilgoj bailaaa vgui yumuuu

Avatar

Зочин 2020-10-01 64.119.21.120

modon hashani ailin hashani gadaa bie zsay abigad nohoid uruulsan baigan. teged sogtuu bailaa. chi uzel zalgaad 20000 mingan huhed zalusig alsnn shdee bid bas mongo nehjinaa.

Avatar

Баатар 2020-10-01 109.89.151.254

FATF-ын саарал жагсаалтаас МУ-ыг хар жагсаалт руу шилжуулсэн нь тодорхой болсон байгаа. Монголын банкуудтай валютын картын гуйлгээ хийдэг европ болон америкийн банкууд татгалзаж эхэлсэн нь хар жагсаалтын анхааруулга болсоныг засаг барьж буй МАН даан ч тоосонгуй. Зевхен еерсдийнхее сонгуульд луйврын аргаар гарах гэсэн тэнэглэл нь МУ-ыг улам ероолгуй уналт руу тулхлээ дээ. Хурэлсух хурэлбаатар нар хугацаагаа дуусгаад менге угаасан асуудлаар шоронд яаж емч херенгее хураалгах болно. Уунийг МАН хийнэ

Avatar

Зочин 2020-10-01 192.82.75.59

ene bureldehuun manai ulsiig saaral jargsaaltaas gargahgui ee. harj l baigaarai. ner tudii show hiij bna

Avatar

Зочин 2020-10-01 202.126.89.185

Amjih uu Ed nar kkkk

Avatar

Irgen 2020-10-01 202.126.90.37

Garaasai bilee

Avatar

Зочин 2020-10-01 139.5.216.247

Гарчих байлгүй дээ

Avatar

Зочин 2020-10-01 66.181.187.226

Yadtsiin bee. Zuragtaa gazar tavisan

Avatar

G 2020-10-01 202.131.229.146

oo haihaa bolioch. naadah chine deer ni zuragt bish LOL

Avatar

Зочин 2020-10-01 103.23.50.66

Шилэн хаалтны наана цаанаас нүүр нүүрээ хараад, дэлгэцээр 1 нь нөгөөгийнхөө яриаг сонсоод байх шиг байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-10-01 59.153.112.118

Сонгуулийн өмнө саарал жагсаалтаас гарчихлаа гэж Ч.Хүрэлбаатар ярьсан тэгээд худлаа яриад байж л байгуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж