“Хүн төрөлхтөн байгальтай дайтахаа зогсоох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

“Хүн төрөлхтөн байгальтай дайтахаа зогсоох хэрэгтэй”

“Хүн төрөлхтөн байгальтай дайтахаа зогсоох хэрэгтэй”

“Хүн төрөлхтөн байгальтай дайтахаа зогсоох хэрэгтэй” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өчигдөр анх удаа зохион байгуулагдсан “Биологийн төрөл зүйлийн хямрал”-ын чуулга уулзалтад хэлжээ. Ой моддыг устгах, уур амьсгалын өөрчлөлт, хүнс үйлдвэрлэлт зэргийн тэнцвэрт байдал алдагдсанаас ХДХВ/ДОХ, Эбола, “COVID-19” зэрэг үхлийн аюулт халдварт өвчнүүдийг үүсгэж байгааг тэрбээр онцолжээ. Хэт хэрэглээ, хүн амын өсөлт, хөдөө аж ахуйн эрчимжилтийн улмаас зэрлэг амьтдын тоо толгой огцом буурч, нэг сая төрөл зүйлийн ан амьтан устах аюулд ороод байна. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр НҮБ-ын нийтэлсэн мэдээлэлд дурдахдаа биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр энэ 2020 онд хүрэхээр 20 зорилт дэвшүүлсний нэг нь ч сүүлийн 10 жилд биелээгүй гэж дүгнэжээ.

“Биологийн төрөл зүйлийн хямрал”-ын анхдугаар чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, ирэх 10 жилийн төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ үеэр Хятадын дарга Ши Жиньпин улс орнууд бүгд нэг завины зорчигчид гэдгийг онцлоод байгаль орчны чиглэлд олон улсыг хамтарч ажиллахыг уриалжээ. Мөн тэрбээр биологийн төрөл зүйл, эко системийн хямрал нь хүн төрөлхтний оршин тогтнохтой холбоотой чухал асуудал гэдгийг онцлов.

Байгаль хамгаалах чиглэлд дэлхий дахин жил бүр 80-90 тэрбум ам.долларыг зарцуулдаг боловч эко системийн сүйрлийг зогсооход энэ нь хангалтгүй гэж судлаачид үзжээ. Их Британийн байгаль орчны тэмцэгчийн хэлснээр дэлхий дахин жил бүр 500 тэрбум ам.долларыг байгаль хамгаалах байгууллагуудаар дамжуулан зарцуулах ёстой гэв.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж