Зөвлөлтийн үеийн бараан үнэнийг илчилсэн түүхчид ял оноожээ | News.MN

Зөвлөлтийн үеийн бараан үнэнийг илчилсэн түүхчид ял оноожээ

Зөвлөлтийн үеийн бараан үнэнийг илчилсэн түүхчид ял оноожээ

Зөвлөлтийн үеийн бараан үнэнийг илчилсэн түүхчид ял оноожээ

Сталины үед хүмүүсийг олноор нь оршуулсан булшийг олоход тусалсан түүхчид Оросын шүүх 13 жил шоронд хорих ял оноожээ. Хүний эрхийн байгууллагуудаас түүхч Юрий Дмитриевд оноосон 10 жилээр ялыг нь нэмэгдүүлснийг улс төрийн зорилготой “өш авалт” хэмээн шүүмжилж байна. Өмнө нь энэ оны эхээр шүүхээс Юрий Дмитриевд гурван жил зургаан сар шоронд хорих ял оноосон байв. Тэрбээр хоригдох ялынхаа ихэнх хугацааг шүүх хурлын өмнө урьдчилан хорих төвд эдэлсэн учраас хэдэн долоо хоногийн дараа суллагдах байжээ. Гэвч ОХУ-ын хойд хэсгийн Петрозаводск хотын Дээд шүүхээс Юрий Дмитриевд оноосон ялыг өөрчилж, 13 жил хорих болгон нэмэгдүүлсэн аж.

Өдгөө 64 настай Юрий Дмитриев нь ЗХУ-ын хэлмэгдүүлэлтэд хохирогчдыг дурсах “Дурсамж” бүлгийн гишүүн юм. Тэрбээр 2016 онд өргөж авсан охиныхоо зүй бус зургийг авч, хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан яллагджээ.

Юрий Дмитриев болон хэсэг хүмүүс 1990-ээд онд Оросын хойд хэсэг, Финляндын хилийн ойролцоо орших Карелиа бүс нутагт хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан булшийг олсон аж. Тус булшинд 1937-1938 оны хооронд Зөвлөлтийн үед цаазаар авахуулсан 6000 орчим хоригдлын цогцос булаатай байсан таамаглажээ. Харин Цэрэг-түүхийн нийгэмлэгээс тус булшинд дэлхийн II дайнд Финляндын цэргүүдэд алуулсан оросуудыг оршуулсан гэх таамгийг дэвшүүлсэн  аж.

Эх сурвалж: ABC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДОРЖ 2020-10-01 64.119.20.114

ОРОСУУД ҮНЭН БАЛАЙ БОЛСОН ЮМ БАЙНА ДӨӨ. ГАНЦААР ДАРАНГУЙЛАГЧ ПУТИНЫ ХУРУУ ОРСОН ЭСВЭЛ ТҮҮНД ТААЛАГДАХ ГЭЖ ШҮҮХ НЬ АЛИАТАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.

Avatar

ZOCHIN 2020-10-01 180.150.83.201

URGUMUL OHINII HUCHIRHIILSENIIH N TULUU YL UGSUN YM BISH UU….GUIVUULAAD BGAA YM UU…

Avatar

Зочин 2020-10-01 103.57.95.184

ӨВГӨНИЙ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА. ТЭР ОХИНЫ ХЭРЭГ МЭРЭГ НЬ ЗОХИОМОЛ ҮЛГЭРЧ БАЙЖ БОЛОХ ЮМ. ОРСУУД ИЙМЭРХҮҮ АРГА БАРИЛТАЙ УЛС ШҮҮ ДЭ

Avatar

Б 2020-10-01 202.131.225.197

ХАИИЙЛЬ ПУТЛЕР. ААН ТИЙМ БАС ЖОНХУЙ МАНДТУГАЙ.

Avatar

Зочин 2020-10-01 66.181.161.32

ОХУ-ын төр засаг түүхийн турш ард иргэдээ дарлаж хэлмэгдүүлж ирсэн "баялаг" уламжлалтай л даа!!! 1937 онд тэр туршлагаа Монголд нэвтрүүлж, цөөхөн хэдэн монголчуудын сорыг нь түүж устгасан юм даа!!!

Avatar

Зочин 2020-10-01 103.57.95.184

ӨНӨӨДӨР МУУ ХЭЛҮҮЛЭЭД БАЙГАА НАЦИСТУУД ОРОСРУУ ДАЙН ХИЙСЭН НЬ БАС УЧИРТАЙЛДАА.

Avatar

зочин 2020-10-01 64.119.20.114

ТЭР ҮЕД НЬ ОРОСУУДЫГ АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж