"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ | News.MN

"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ

"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ

"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байрны наймдугаар орцны  гуравдугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход  иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байжээ. 

Дэлбэрэлтийн улмаас 24 настай эрэгтэй Д, 24 настай эрэгтэй С нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.

Мөн дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож өгсөн байна.

2.3 ТОНН ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИНЫ ЧИРГҮҮЛ САЛЖ ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖЭЭ

Мөн есдүгээр сарын 30-ны өдрийн 19.35 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан “Хан жаргалант” ХХК-ийн эзэмшлийн Норд-1310  загварын машины зүтгүүрийн чиргүүл зүтгүүрээс салж автозамын хажуу руу унажээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:13 цагт очиж, дөрвөн  цаг 50 минут ажиллаж, чиргүүлийг татан босгосон байна. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-01 103.57.95.184

ГАЗ ДЭЛБЭРЧ БАЙГАА ШАЛТГААН НЬ БУРУУ АШИГЛАСНААС БОЛЖ БАЙНА. ГАЗАН ПЛЕТКАН ДЭЭР ХЭТ ТОМ САВ ТАВИХ ХЭРЭГГҮЙ. ГАЗ ШАТАХ ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ БОЛСНООС ПЛЕТКА ХАЛЖ ГАЗ ДЭЛБЭРЧ БАЙНА. ГАЗ ХАЛАСНААС ДЭЛБЭРЧ БАЙНА.

Avatar

Зочин 2020-10-01 66.181.161.32

"Дашваанжил"-ын улбар шар баллонтой гаазны зарим нь хуучраад крант нь гацдаг учраас гэнэт галаар шүршиж а**х шахдаг юм билээ шүү!!!

Avatar

Зочин 2020-10-01 66.181.185.194

тийм. хэдхэн граммын газ дэлбэрэхэд аюул болж байгаа юм чинь 30-40 литрийн газ дэлбэрвэл тэр орон сууц хүмүүстэйгээ хамт дуусаа!

Avatar

Зочин 2020-10-01 66.181.185.194

орон сууцны айлд газ зарж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоо. Тэдний шуналаас болж гэмгүй хүмүүсийн амь нас олноороо сүйрэх аюул ойрхон байна!

Avatar

Зочин 2020-10-01 66.181.168.199

орон сууцанд газ хэрэглэх асуудлыг зогсоож чадахгүй байгааг юу гэж үзэх вэ? өөрсдөө буруутай, том савтай газ дэлбэлж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулна. бусдын эд хөрөнгийг эвдэлж сүйдэлнэ. бүгдийг газ хэрэглэсэн эдгээдээр төлүүлж хохирлыг барагдуулдаг байх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж