"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ

"Вива сити" хотхонд газ дэлбэрч, хоёр залуу түлэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байрны наймдугаар орцны  гуравдугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход  иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байжээ. 

Дэлбэрэлтийн улмаас 24 настай эрэгтэй Д, 24 настай эрэгтэй С нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.

Мөн дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож өгсөн байна.

2.3 ТОНН ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИНЫ ЧИРГҮҮЛ САЛЖ ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖЭЭ

Мөн есдүгээр сарын 30-ны өдрийн 19.35 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан “Хан жаргалант” ХХК-ийн эзэмшлийн Норд-1310  загварын машины зүтгүүрийн чиргүүл зүтгүүрээс салж автозамын хажуу руу унажээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:13 цагт очиж, дөрвөн  цаг 50 минут ажиллаж, чиргүүлийг татан босгосон байна. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж