Эрүүл мэндийн яамны цаг үеийн ээлжит /2020.10.01/ мэдээллээр Монгол Улсад коронавируст халдварын шинэ тохиолдол батлагдаагүй. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр /2020.09.30/ нийт 753 сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Харин хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний дөрөв нь биеийн байдал хөнгөн байгаа бол хоёр хүний бие хүндэвтэр байна.