АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ | News.MN

АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ

АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ

АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай байхыг цаг агаарын Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тодруулбал, өчигдөр /2020.09.30/ орсон цасан шуурганы улмаас хөдөө орон нутагт 18 малчин сураггүй алга болж,  иргэд машинтайгаа цасанд боогдсон гурван  тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хоёр, Өлзийт суманд нэг, Хужирт суманд хоёр, Бүрд суманд нэг, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг, Бүрэн суманд хоёр иргэнийг буюу нийт арван малчдыг  эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд нэг, Зүүнбаян-Улаан суманд нэг, Бүрд суманд хоёр, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Дэлгэрхаан суманд хоёр , Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг нийт  найман малчдыг   эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй. Тодруулбал, 

  • Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин 40 настай эрэгтэй У, 30 настай эрэгтэй  Ц нар есдүгээр сарын 30-ны өдөр  малдаа яваад цасан шуурганы улмаас сураггүй алга болсон.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19.50 цагт тус сумын Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ. 
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын  малчин 35 настай эрэгтэй Т, 35 настай эмэгтэй О нар  14:30 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Мөн  өдрийн 18:25 цагт  Ар задгай  гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 70 настай эрэгтэй Ч 16:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг өнөөдөр /2020.10.01/  04:05 цагт малчин Ю-ийнд эсэн мэнд байхад нь алба хаагчид олж  ар гэрийнхэнд  нь хүлээлгэж өгчээ.
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин 27 настай эрэгтэй О өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр  04:10 цагт Дамбын булаг  гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
  • Төв аймгийн Бүрэн сумын малчин 70 настай эмэгтэй С, 68 настай эрэгтэй Д нар 11:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр  06:20 Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БУЙ НАЙМАН ТОХИОЛДОЛ 

  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын  малчин 41 настай эрэгтэй С, 40 настай эрэгтэй О нар  есдүгээр сарын 30-ны өдрийн  14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат малчин 35 настай эрэгтэй Н 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин 44 настай эрэгтэй  Т, 44 настай эрэгтэй Ц, 42 настай эмэгтэй Д нар өдрийн 12:00 цагт малдаа гараад сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр /2020.10.01/  06:07 цагт иргэн Ц-г сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т Цагаан толгой  гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Үлдсэн хоёр иргэнийг  эрэн хайж байна.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 50 настай эрэгтэй А 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн Уст гэдэг газар 34 настай эрэгтэй Д, 27 настай эрэгтэй С нар өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ЦАСАНД БООГДСОН ТАВАН ЗОРЧИГЧДЫГ  СУМЫН ТӨВД АВЧИРЧЭЭ

Цасанд  боогдсон гурван тохиолдоос дурдвал,

  • Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Арвайхээр сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан Mазда демо загварын нэг зорчигчтой  суудлын автомашин болон хоёр зорчигчтой  Истана  загварын суудлын автомашин  цасанд суусан байсныг 18.22 цагт алба хаагчид очиж автомашиныг татан гаргажээ.
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой  Приус 20  загварын суудлын автомашин 19:00 цагийн орчим цасанд суужээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн.
  • Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн  Айртрэк  загварын суудлын автомашин Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эвдэрч, цасанд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын  аврах ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:00 цагт очиж, автомашин нь хөдлөх боломжгүй байсан тул орхиж, таван зорчигчдийг  сумын төвд авчирчээ.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр "Өнөөдөр 11.00 цагийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн хаагдсан зам даваа байхгүй" гэлээ. 

ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу  аравдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 2, 3-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.Иймд тариа ногоо цасанд дарагдаж, зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

-Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас  анхааруулж байна.  

УЛААНБААТАР-ДАРХАНЫ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ  ХААЛАА
Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.1, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2020.10.01/ тушаал гаргажээ. Тодруулбал, их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдөр 20.00 цаг хүртэл түр хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор болсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-10-01 202.126.90.78

Хүлээлгэж өгөөд байхдаа яахавдээ хүргэж өгсөн гээч. Энэ мэдээлэл бичдэг улсууд эгдүү хүрмээр модон хэлтэй байх юм.

Avatar

Г.Батнасан 2020-10-01 183.177.99.230

Энэ гамшигт ямар ч улс төрийн нам, улс төрч, яс үндэстэн хамаагүй. Байгаль дэлхийн үзүүлдэг ааш, араншингийн л нэг. Эцсийн бүлэгт алхайсан, аанайсан, залхуурсан хувь хүний л буруу. Юм бүрийн бурууг өөр хэн нэгэнд тохдог энэ бүр нэг харласан сэтгэлгээнээсээ салчихвал Монгол хөгжинө.

Avatar

Ерөнхийлөгч төрийн билэгдэл гэж явдаг 2020-10-01 185.100.87.251

Төрийн билэгдэл гэж хүн сонгоод байгаа юм бишүү. Хэрүүл хийлгэх гэж хүн сонгоогүй байх. Монгол улсын төрийн билэгдэл н ерөнхийлөгч байнаа гээд үндсэн хууль дээр цаасан дээр хараар бичихсэн байгаа. Улс орныг хов хэрүүлээр самарч хагаралдуулна гэж эрдэм ухаантай өвгөд мэдээд Монгол улсын төрийн тэргүүн эв нэгдлийг билэгдэл байна гээд Монгол улсын үндсэн хууль дээр бичсэн байна. Билэгдэл байна гэх бүр зөв билэгдэл байна гэж бичсэн байгаа. Монголын төрийн тэргүүн зөв билэгдэлтэй байж чадаж байна уу

Avatar

Чимэд 2020-10-01 182.160.36.4

Шуургатай гэдгийг зарласаар байтал бэлчээрт гаргаж хол явуулчихаад араас явж үхэх эрсдэлд ордог эдгээр хүмүүс ухаан дутмаг юмуу ийм хэнэггүй хүмүүс юмуу Байгууллагуудын ажилд садаа,хөрөнгө мөнгө үрсэн жил бүр давтагдаж байдаг энэ үзэгдлийг н цэгцлэх ямар арга байна вэ. Малаа ойрхон газар дагаж яваад шуурга эхэлмээр болох үед хөөж авчраад хашаатай бол хашаад үгүй бол гадаагаа нөмөрдүү газар хэвтүүлчихээд эргэж тойрч баймаардаа.Хөзөр даалуу мөрийтэй тоглоомд донтоод галав юүлж байсан ч анхаара

Avatar

Муу ёр татаж байна 2020-10-01 23.129.64.196

Муу ёрын түвд цагаачын зулбасага хөдөөгүүр нар буруу тойроод явсан гэсэн араасаа байгалийн гамшиг дагуулж олон хүнийг аллаа. Монголын төрийн билэгдэл тэргүүн сүүдлийг салтаандаа яраар дүүрсэн түвд цагаач бузарлаж улс орны байдал, хүн амийн үхэл их болж байна. Настай хүмүүс нэр цэвэр, гэр бүтэн хүн төрийн тэргүүндээ залнаа гэдэг байсан бол энэ одоо юу болж байна. Гэр орон байхгүй ганц бие чавганц царайлсан юм төрийн тэргүүн болчихсон болхоор наадах чинь муу ёр болоод байна.

Avatar

Зочин 2020-10-01 182.160.36.4

Ерөнхийлөгчөө түвд цагаачийн удам гэдгийг та тодорхойлчихоод байна уу. Нар буруу эргэж гэж танай гэрийг тйорсныг хэлэв үү. Та ингэхэд түвдийг үзэж чадахгүй байгаа учир Хятад хүн үү эсвэл э****з нь юм уу Женко хэмээх энэ хүн чинь танай Хятадуудад найрсаг ханддаг нэгэн шүүдээ.Өөрсдийн арчаагүй тэнэг гуйлгачин царайлсан амьдралаа ерөнхийлөгчид даатгах гээд байна уудаа. Ёстой хол очиж х** хонхорт очиж уль их горьд Элбэгдоржийн б**с долоогч чамд өөр юмгүй

Avatar

Үнэн хэлсэн байна ерөнхийлөгч гэх алба төрийн билэгдэл гэж явдаг 2020-10-01 185.100.87.251

Төрийн билэгдэл гэж хүн сонгоод байгаа юм бишүү. Хэрүүл хийлгэх гэж хүн сонгоогүй байх. Монгол улсын төрийн билэгдэл н ерөнхийлөгч байнаа гээд үндсэн хууль дээр цаасан дээр хараар бичихсэн байгаа. Улс орныг хов хэрүүлээр самарч хагаралдуулна гэж эрдэм ухаантай өвгөд мэдээд Монгол улсын төрийн тэргүүн эв нэгдлийг билэгдэл байна гээд Монгол улсын үндсэн хууль дээр бичсэн байна. Билэгдэл байна гэх бүр зөв билэгдэл байна гэж бичсэн байгаа. Монголын төрийн тэргүүн зөв билэгдэлтэй байж чадаж байна уу

Avatar

Зочин 2020-10-01 198.144.120.222

Монголчууд хэрүүлтэй хүнээс юм авдагггүй хар хэрүүлч юмнаас болж байгаа үнэн.

Avatar

Зочин 2020-10-01 202.55.188.91

Энэ өвөрхангайнхан чинь яасан арчаагүй улс вэ?

Avatar

Zochin 2020-10-01 202.126.90.86

Even mend oldoosoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж