“Лемонс” хамтлаг DVD гаргана

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

“Лемонс” хамтлаг DVD гаргана

“Лемонс” хамтлаг энэ намар европын орнуудаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэд “Playtime” наадмын дараа аялан тоглолтын бэлтгэлдээ орох бөгөөд  энэ ондоо багтаагаад гурав дахь бие даасан цомгоо фенүүддээ хүргэх аж. Мөн саяхан болж өнгөрсөн тус хамтлагийн хоёр дахь бие даасан “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт” тоглолтоороо DVD хийлгэх гэж байгаа юм байна. Анхны “DVD“-ндээ гадаадад хийж байсан тоглолтынхоо бичлэгүүдээс ч багтаах гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж