Гал гарсан тоглолтын эцэст "23 Storms" баг ялав | News.MN

Гал гарсан тоглолтын эцэст "23 Storms" баг ялав

Гал гарсан тоглолтын эцэст "23 Storms" баг ялав

Гал гарсан тоглолтын эцэст "23 Storms" баг ялав

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өчигдөр/2020.09.30/ Спортын төв ордонд эхэллээ.


  • SBL Хасын Хүлэгүүд 83 – 74 Хан Уул Хангарьд

Өнгөрсөн жилийн лигийн мөнгө болон хүрэл медалийн эзэд хоёрдугаар шатанд учраа таарсан. Хоёр багийн цувралын эхний тоглолт эхнээсээ л эн тэнцүүхэн явагдсан. Саяхан эх орондоо эргэн ирсэн Ш.Энхийн-Од нэгдүгээр үед гайхалтай байж хоёр дараалан алсын зайн шидэлтийг амжилттай болгож баг нь эхлэлийг сайн тавьсан бол Хасын Хүлэгүүдээс багийн ахлагч Б.Билгүүн болон О.Сэргэлэн нар үзүүлдэг тоглолтоо толилуулав.

Ш.Энхийн-Од энэхүү тоглолтонд 40 минутыг талбайд өнгөрүүлжээ.

Хоёрдугаар үед Хасын Хүлэгүүдээс Т.Мэндбаяр болон Э.Ариунболд нар сайн тоглолтыг үзүүлсэн. Ялангуяа Т.Мэндбаярын Ш.Энхийн-Од дээр хийсэн хамгаалалтууд багт нь давуу байдлыг үүсгэж байсан бол Э.Ариунболдын хоёр дараалсан алсын зайн шидэлтүүд багтаа тэргүүллийг авчрав. Улмаар гуравдугаар үеэс эхлэн тэргүүллийг авсан SBL Хасын Хүлэгүүд баг онооны зөрүүгээ хадгалсаар эхний тоглолтонд ялалт байгууллаа. Тус багаас Б.Билгүүн 25 оноо, О.Сэргэлэн 17 оноо, долоон оновчтой дамжуулалт, Э.Ариунболд 12 оноо, Т.Мэндбаяр 13 оноо тус тус авчээ. Харин Хан Уул Хангарьд багаас Н.Эрдэмтөгс, С.Золжаргал, Ш.Энхийн-Од нар тус бүр 10-аас дээш оноог авчээ.

Хан-Уул Хангарьд vs SBL Хасын Хүлэгүүд Game1

[Highlights] Хан-Уул Хангарьд vs SBL Хасын Хүлэгүүд Game1

Posted by ДЭЭД ЛИГ on Wednesday, September 30, 2020

  • 23 Storms 113 – 104 Алдар Танан Гарьд

Энэ өдрийн хамгийн сонирхолтой, гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолт дээрх хоёр багийн хооронд явагдсан. Аль аль баг нь оноо давуу байдал үүсгэж чадалгүй гуравдугаар үе эхэлсэн. Гуравдугаар үеийг Алдар Танан Гарьд баг ялимгүй илүү эхлүүлсэн боловч 23 Storms багаас Г.Баттөр гайхалтай тоглолтыг үзүүлж, багаа тоглолтонд үлдээж байлаа. Г.Баттөр болон Ц.Азбаяр нарын алсын зайн шидэлтүүд ээлж дараалан оновчтой болж, онооны зөрүүг холдуулахгүй байсан. Аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд баг илүү будагтай талбай руу орсон, самбар руу дайрсан довтолгоонуудыг гүйцэтгэж байлаа. Дөрөвдүгээр үед 23 Storms багаас Д.Дөлгөөнмөрөн, Т.Их-Уул тэргүүтэй залуучууд сайн байж, багтаа тэргүүллийг авчирахад гол үүргийг гүйцэтгэв. Тоглолтын тооны харьцаа 96-96 гэсэн харьцаатай байхад Алдар Танан Гарьд багаас О.Эрдэнэцогт шийдвэрлэх шидэлтээ алдан нэмэлт цаг гарсан. Нэмэлт цагт аваргуудаас П.Болортулга гайхалтай байсан бол эсрэг багаас нь А.Энхтүвшин сэлгээнээс давгүй тоглолтыг үзүүлж баг нь хүчтэй өрсөлдөгчөө нэмэлт цагт хожлоо.

Алдар Танан Гарьд багаас энэхүү тоглолтонд Б.Болдбаатар тоглоогүй.

Алдар Танан Гарьд vs 23 Storms Game1

[Highlights] Алдар Танан Гарьд vs 23 Storms Game1

Posted by ДЭЭД ЛИГ on Wednesday, September 30, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-01 202.9.46.217

gal garaad l nogooduul ni yst melhii shig molhood l lag gal garsan daa. Sanaa zowmoor garchihgtai baihiimaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж