УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг УИХ-ын дарга нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр үг хэлэхдээ УИХ-ын гишүүдийг шүүмжлэв. Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж, цар тахлын хоёрдугаар үе эхлэх гэж байхад эдийн засгаа сэргээх, орлогоо нэмэгдүүлэх, төсвийн зарлагаа багасгах талаар хууль санаачилж, бодлого боловсруулах ёстой байтал “Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембрижийн хөтөлбөр вэ” хэмээн хатуухан шүүмжлээд авав.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын шинэхэн гишүүдийн санаачилж байгаа бодлого, цар тахалтай тэмцэж, эдийн засгийн хямралтай үед асуудлаа зөв барьж авч, бодлого боловсруулах ёстойг гишүүдэд анхааруулав. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь битгий хэл жижиг хэлбэрээр ч хийж хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Төсвийн сахилга бат алдагдаж, орон нутгийн удирдлага замбараагүй үргүй зардал их гаргаж байгааг ч бас чуулганы индэрээс шүүмжилсэн юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ